Оны шилдэг залуу ажилтнуудыг тодрууллаа

Огноо
Арван нэгдүгээр сар 24, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Доосон Саут төсөлд гурав дах жилдээ дадлагажигчаар ажиллаж буй Брэндан Аиландыг 2019 Оны Шилдэг Залуу Ажилтан шалгаруулах арга хэмжээний үеэр Тийссийн Оны шилдэг дадлагажигчаар шалгарууллаа. 

 

Санаачилгатай, хариуцлагатай, мөн Тийсийн зарчмуудыг хэрэгжүүлэн ажилладаг түүний чанаруудыг үнэлэн сайтын супервайзоруудын саналаар хоёр өөр номинацид нэрийг нь дэвшүүлсэн юм.

Энэ нь 2017 онд 1 дэх жилдээ ажиллаж буй шилдэг шинэ залуу дагалдан ажилтнаар шалгарч, 2018 онд 2 дах жилдээ ажиллаж буй шилдэг шинэ залуу дагалдан ажилтны шагналыг тус тус хүртсэний дараа авч буй түүний 3 дах шагнал юм. 

Зүүн Австралийн бүс хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер Абдул Жарра түүний гаргасан амжилтыг онцлон баяр хүргэж, шагналыг гардуулав.

“Тийссийн дадлагажигчаар ажиллаж эхэлсэн цагаас л түүний гүйцэтгэл тасралтгүй өндөр үзүүлэлттэй байсаар ирсэн” хэмээн Абдул хэлэв.

“Брэнданы тууштай хөдөлмөр, идэвх зүтгэлтэй зан чанар нь түүнийг Засварчны ажилд дэвшин ажиллахад хүргэсэн бөгөөд авьяас, ур чадвар, туршлагын хувьд 3 дах жилдээ дадлагажигчаар ажиллаж буй бусад хүмүүсийнхээс хавьгүй илүү болохыг харуулж байна.”

Брисбэн хотын Конвеншн эксибишн төвд зохион байгуулсан оны шилдгийг шалгаруулах үдшийн цэнгүүнд Тийссийн олон салбарыг төлөөлсөн 120 гаруй зочид хүрэлцэн ирж оролцсон.  

Оны шилдэг дадлагажигч, суралцагчдын шагналд Куинслэнд болон Баруун Австралид хэрэгжиж буй төслүүдэд ажиллаж буй залуусын нэрийг ч дэвшүүлсэн байсан юм.  

“Энэхүү шагналд гайхалтай, бахархууштай хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байсан. Ажил мэргэжил, хувь хүнийхээ хувьд хөгжиж, ахиц дэвшил гаргасан тухай түүхүүд нь бусдад бид хэрхэн эерэгээр нөлөөлж, гайхалтай үр дүнд хүрч болохыг харуулсан явдал боллоо” хэмээн Абдул онцлов.  

 

2019 оны Шилдэг Залуу Ажилтан шагналын эзэд:

Эхний жилдээ ажиллаж буй шилдэг дагалдан ажилтан 
Тэргүүн байр – Сэм Кэйжзер, Пийк Даунс уурхай    
Дэд байр – Кодий Кэрш, КьюКөүл Нортерн Хаб уурхай  
 
Хоёр дахь жилдээ ажиллаж буй шилдэг дагалдан ажилтан
Тэргүүн байр – Дэвид Иванс, Доосон Саут уурхай 
Дэд байр – Бэн Астбөри, Пийк Даунс уурхай 
 
Оны шилдэг дагалдан ажилтан
Тэргүүн байр – Брэндан Аиланд, Доосон Саут уурхай  
Дэд байр – Лиам Уилкинс, Лэйк Вермонт уурхай 
 
Оны шилдэг дадлагажигч  
Тэргүүн байр – Сача Комоллатти, Доосон Саут уурхай
Дэд байр – Шэррэна Райн, Курра уурхай
 
Тийсс компанид ажиллаж буй залуу инженерүүд болон бусад мэргэжлийн ажилтнуудыг ч тус арга хэмжээний үеэр шалгарууллаа.   

 2019 оны Шилдэг шинэ залуу мэргэжилтэн шагналын эзэд:

Оны шилдэг шинэ залуу мэргэжилтэн – Инженерийн салбар
Тэргүүн байр – Лонг Дин, GIS Орон зайн систем 
Дэд байр – Каллум Жонсс, Механикч инженер
 
Оны шилдэг шинэ залуу мэргэжилтэн – Бусад мэргэжил
Тэргүүн байр- Эимли Рөүз Элис, Санхүү, өгөгдлийн шинжлэх ухаан
Дэд байр - Тай-Линг Юү, Эрүүл ахуй аюулгүй ажиллагаа

Тийссийн Оны шилдэг шинэ залуу мэргэжилтэн шагналын эзэд CIMIC Группийн “Оны шилдэг шинэ залуу мэргэжилтэн” шагналын эцсийн шалгаруулалтад нэр дэвшин өрсөлдөх болно.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm