Жон Орчардтай ярилцах 5 хором

Огноо
Нэгдүгээр сар 28, 2019
Ангилал
    Tag хийх

    Жон Орчард бол Машин техник, тоног төхөөрөмж/ Дугуй, Обуд хариуцсан мэргэжилтэн бөгөөд уул уурхайн салбарт 34 жил ажиллаж буй арвин туршлагатай нэгэн юм.

     

    Тийсс компанид 6 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн тэрээр Баруун Австралид, мөн Индонезид хэрэгжиж буй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн билээ.

    “Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн цагаас хойш дугуйтай ажиллаж байна. Ажил хөдөлмөрийн анхны гарааг эхэлснээс хойш 26 жил багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж, сүүлийн хэдэн жилийн хугацаанд дугуйтай холбоотой хийгдэх засвар үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн хяналт, удирдлагаар хангах ажил үүргийг гүйцэтгэсээр ирсэн.”

    “Би уул уурхайн салбарт, тэр дундаа дугуй, түүнтэй холбоотой үүсэх техникийн шаардлагуудыг хангахын тулд өөрийгөө сорьж ажиллах дуртай, учир нь дугуйтай ажиллах нь үргэлж идэвхтэй, сонор сэрэмжтэй байхыг шаарддаг.”

    “Дугуй гэдэг бол зүгээр нэг дугуй хэлбэртэй резин зүйл биш. Дугуйтай холбоотой маш их ажил хийгддэг, ялангуяа дугуйн судалгаа, хөгжүүлэлт нь их сонирхолтой байдаг”

    Та Тийсс компанид анх хэрхэн ажилд орж байсан бэ?

    “Нэг найз минь надад Тийсс-д ажиллахыг санал болгосон юм. Би ч тэр үед ажил мэргэжлийн замналдаа өөрчлөлт хийхийг хүсэж байлаа. Анх ажилд орсон үеэс эхлэн дугуйн хангамж болон сургалтын системийг бий болгоход анхаарч ажилласан. Өөрийгөө сорьж, шинэ зүйл хийх нь надад үнэхээр сонирхолтой санагдаж байсан шүү.”

    Тийсс компанид ажиллахын юу нь танд таалагддаг вэ?

    “Төрөл бүрийн ур чадвартай, үүрэг рольтой хүмүүстэй хамт ажиллах нь надад их таалагддаг.”

    “Бид бүгд сайн хамтрагчид бөгөөд хүн бүр нэг нэгэндээ туслалцаа дэмжлэг үзүүлэхэд нээлттэй байдаг. Бид долоо хоног бүрийн эцэст цугларч цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг.”

    Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

    “Ахлах инженер/ механик инженер Жулиэтт Аббоудиг хүндэтгэж явдаг. Тэрээр уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа бөгөөд ажлын талбарт ашиглагддаг системүүд, тэдгээр системийн ажиллагааны талаарх түүний мэдлэг үнэхээр гайхалтай санагддаг. Мөн ажиллаж буй салбарынхаа талаар гүн гүнзгий мэдлэгтэй бөгөөд олон жил бидэнд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.”

    Хэрэв танай багийг спортын багтай зүйрлэвэл ямар баг байх байсан бэ?

    “Бид Баруун Эргийн Бүргэдүүд (Вэст Коаст Ийглс) байх байсан. Бид амжилтад хүрэхийн төлөө тууштай зорьдог. Аливаа эрсдэлтэй тулгарах үед бид бүхий л мэдлэг чадвараа дайчлан хамтдаа тэмцдэг. Бид премьер лигт гарцаагүй түрүүлэх байсан гэж бодож байна.”

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm