Тийссийн дадлагажигч мэргэжилтнүүд олон улсын туршлага хуримтлуулж байна

Огноо
Аравдугаар сар 24, 2019
Ангилал
    Tag хийх

    Зак Ирвинг нь CIMIC Группийн “Шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-т өнгөрсөн 2 сараас хамрагдаж эхэлсэн бөгөөд Тийссийн салбаруудад аль хэдийн ажиллаад үзсэн нэгэн.  

     

    Томилогдон ажиллах эхний найман сарын хугацаанд 5 долоо хоногийг Индонезийн Баликпапан хотод өнгөрөөж, энэ хугацаанд худалдан авалт, бараа материалын бүртгэлийн талаар олон зүйлийг сурч мэдсэн. 

    Түүний хэлснээр, тэнд ажилласан нь техникийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих суурь болсон байна. 

    “Хантерын хөндийд орших нэгэн жижиг уурхайн сайтад өмнө нь ажиллаж байсан болохоор Сангатта уурхайд очих боломж олдсонд маш их баярласан.”

    “Тэдний ажлын цар хэмжээ, ажил төлөвлөхдөө тусгадаг зүйлсийг харсан нь тийм ч амар мартагдахааргүй туршлага болон үлдсэн.”

    “Индонезид ажилласнаар соёлын хувьд нүд минь нээгдсэн бөгөөд тэндхийн хүмүүстэй ажиллах сайхан байсан. Бизнесийн холбогдолтой зүйлсийг сурч мэдсэнээс гадна амьдралд хэрэгтэй олон зүйлсийг надад зааж сургасан.”

    “Миний хувьд ганц л хэцүү зүйл байсан. Тэр нь халуун ногоотой хоол төдийлөн сайн идэж чаддаггүй гэдгээ мэдсэн явдал байлаа. Харамсалтай нь хоолны хэсэгт анхааруулах тэмдэглэгээ ерөөсөө байдаггүй юм билээ. Гэхдээ би халуун ногоотой хоол идэж сурахыг хичээх болно оо” гэв.

    Зак бол Мельбурн дах Технологийн Институт (RMIT)-ийг Хангамжийн сүлжээ ба нөөцийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн нэгэн билээ. 

    Тэрээр дадлагажигчаар ажиллах хугацаандаа дасан зохицох чадвараа харуулсан бөгөөд цаашид гарч ирэх ямар ч боломж, сорилтод бэлэн байгаа юм.

    CIMIC Группийн “Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-т бүртгүүлэхэд тань юу нөлөөлсөн бэ?

    “Манай гэр бүлийнхэн дөрвөн үеэрээ нүүрсний уурхайд ажилласан. Уул уурхай бол гэр бүлийн маань салшгүй нэг хэсэг юм. Цөөн хүн амтай жижиг хот, тосгоны хувьд энэ нь ямар чухал зүйл болохыг би маш сайн мэднэ.”

    “Уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд Тийсс энэ салбартаа тун нэр хүндтэй компани. Үргэлж тэргүүлэгч байсаар ирсэн.”

    “Уул уурхайн салбарт ажиллаж байгаад гарах үедээ энэ салбарт эргэн ирж ажиллахын тулд юу сурах хэрэгтэй болохыг ойлгож, өөрийгөө хөгжүүлэх зорилтыг үргэлж өмнөө тавьдаг байсан. Уул уурхайн салбар ирээдүйд хэрхэн хувьсаж, хөгжих нь тун сонирхолтой санагддаг, мөн  “Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-ийн ачаар тэр ирээдүйн нэг хэсэг нь байх боломж бүрдэж байна.”

    Танд Тийсст ажиллахын юу нь таалагддаг вэ?

    “Тийсс компанийн соёл үнэхээр гайхалтай, дөнгөж төгссөн шинэхэн мэргэжилтнүүдэд маш олон боломж байдаг болохыг олж мэдсэн. Бүгд л нээлттэй харилцдагаас гадна мэдлэгээ харамгүй  хуваалцаж, өөрийн цаг заваа зориулж мөн суралцахыг нэн тэргүүнд тавьдаг”

    “Энд таны суралцах зүйлсэд хязгаар тогтоодоггүй. Ямар нэг зүйлд сонирхолтой байгаа бол хүмүүс танд тухайн зүйлийг суралцах цаг хугацааг олгож, шинэ ур чадвартай болоход тань туслах болно.”

    Тус хөтөлбөр нь суралцах, хөгжих ямар боломжуудыг олгосон бэ?

    “Тийсст ирснээр шууд л ажлын талбарт гарч, үүрэг хариуцлагаа 100% ухамсарлан ажиллах хэрэгтэй болсон. Сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн мэргэжилтний хувьд надад хэлтсийн үйл ажиллагааны 2 чиглэлийг хариуцуулсан бөгөөд ганцаараа гардан ажилласан. Өөртөө итгэх, хариуцлагатай байх, алдаанаасаа суралцаж, тууштай урагшлах талаар надад зааж сургасан гайхалтай хүмүүсийн удирдлага дор ажиллаж байлаа.”

    Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

    “Би аялах дуртай бөгөөд олон янзын соёлоос суралцаж, тэдгээрээс өөртөө шингээхийг хүсдэг. Өнгөрсөн жил би 12 сарын хугацаанд Европ, Хойд Америкийн орнуудаар үүргэвчтэй аялал хийсэн. Энэ аялал миний хийж үзсэн аяллуудаас хамгийн шилдэг нь байсан.”

    Таны хамт ажиллаж байгаа багийг спортын баг гэж үзвэл ямар спортынх байх байсан бол?

    Үндэсний Регбигийн шигшээ багийг дэмждэг хүний хувьд, Нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан багийг яг л Регбигийн багтай зүйрлэж болно, хүн бүр хашдаг албан тушаалын хүрээнд хариуцлага хүлээдэг, үүргээ 100% биелүүлэх шаардлагатай байдаг.”

     
    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm