Дизель хөдөлгүүртэй машин техникийн засварчин ажлын байрны соёлыг сайшаав

Огноо
Аравдугаар сар 25, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Томас Килале бол Күинслэндийн Боуэний сав газарт орших Пийк Даунс уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Тийссийн механик юм.

 

Тийсс компанид ажиллаж эхлээд 14 сар болж байгаа Томас хэлэхдээ боломжийг нээх, гүйцэтгэлийг сайжруулах арга замуудыг ямагт хайж, шинэ санал санаачилга, шийдлүүдийг гаргах хүсэл эрмэлзэлтэй баг хамт олноосоо урам зориг авдаг гэсэн юм.  

Тэдний баг хамт олон эерэг үр дүнд хүрч ажилладаг шалтгаан нь багийн үнэт зүйлс, хүмүүсийн хандлагад байдаг гэж тэр үздэг.

“Супервайзорууд өөрийг чинь хувь хүн гэдэг талаас нь дэмжиж, ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжих тал дээр анхаардаг байна гэдэг үнэхээр урамтай. Тэд бүтээлч, санаачилгатай байдлыг ямагт дэмжиж, урамшуулдаг.”

“Манай баг хамт олон нэг нэгнийгээ дэмжиж, анхаарч ажилладаг.”

Ажлын байранд байхдаа цаг ямагт асуудлыг шийдвэрлэх шийдэл олох, шинэлэг санаа гаргах тухай боддог тухай тэрээр дурдсан. 

Эхний оролдлогоор учрыг нь олох боломжгүй олон асуудал гардаг бөгөөд шинэ шийдэл олох хүртлээ тэр аргыг 10-15 удаа давтан хийх үе ч бий” гэв.

“Асуудлыг өөр өнцгөөс харж, хайрцгаас гарч сэтгэх, баг хамт олонтойгоо санаа оноогоо хуваалцахыг манай удирдлагууд дэмждэг.” 

Дизель хөдөлгүүрт машин техникийн засварчны хувьд түүний өдөр тутмын ажил үүрэг түүнийг сайтад хаана байрлаж ажиллах тухайлбал засварын төвд эсвэл ажлын талбайд байхаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Гэвч хэзээ ч өөрчлөгддөггүй, хамгийн чухал зүйл бол ажлыг зөв гүйцэтгэх дадал, ажлын нарийвчлал юм.

“Үзлэг, засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх засварыг гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн заасан үзүүлэлт, хүлцэх хязгаараас хэтрүүлэхгүй байх үүднээс нарийвчлалтай багаж ашигладаг.” 

“Үзүүлэлтээс өчүүхэн л зөрсөн байхад эд анги доголдож, улмаар машин техник эвдрэх, хүн гэмтэж бэртэх нөхцөл үүсэж болзошгүй байдаг.”
Томас ажлын бус цагаар ном унших, байгальд аялах дуртай. 

Тэрээр хэлэхдээ “Би ном унших дуртай. Өглөө, өдөр, орой гэлтгүй ном уншдаг” гэлээ.

Томас болон түүний ажиллаж байгаа Пийк Даунс уурхай дах Тийссийн хамт олонтой нэгдээрэй. Таныг ажлын байр хүлээж байна! Дэлгэрэнгүй мэдээллийг thiess.com/careers веб хуудаснаас авна уу.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm