Тийссийн дадлагажигч мэргэжилтэн Клэйр өөрийн гүйцэтгэх ажлаа урам зориг, зорилго дүүрэн эхлүүллээ

Огноо
Наймдугаар сар 21, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн ажилтан Клэйр Иэйтс бусдад туслана гэдэг нь зөвхөн бусдад тустай зүйл хийхийн нэр биш, мөн өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг.

 

Орон нутгийн харилцааны чиглэлээр дадлагажиж буй тэрээр Баруун Австралийн Көртин Их Сургуульд суралцаж, Худалдаа болон Урлагийн чиглэлээр бакалаврын хос зэрэг эзэмшсэн бөгөөд суралцах хугацаандаа нийгмийн оролцоог хангах, нийгэмд чиглэсэн тустай зүйл хийх урам зориг авч байжээ.

Баруун Австралид орших нүүрсний уурхайн нэгэн жижиг хотод өссөн Клэйр CIMIC Группийн хэрэгжүүлдэг шинэ төгсөгчдийг дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ огтхон ч эргэлзэлгүй өгсөн.

Клэйр хэлэхдээ “Төрөл бүрийн салбарын хүмүүсээс суралцах боломжийг олгож чадах хөтөлбөрийг би хайж байсан юм”.

“Уул уурхайн салбарт ажиллах нь надад илүү ойр санагдсан. Учир нь би уурхай түшиглэсэн жижигхэн хотод өссөн болохоор компаниуд үйл ажиллагаа явуулдаг бүс нутагтаа үр өгөөжтэй ямар зүйлс хийж болох талаар сайтар ойлголттой байсан” гэв.

Тийсс компанид ажиллах болсон тэрээр нийгэмд тустай зүйл хийх мэдлэг, урам зориг дүүрэн байна.

Тийсст ажиллахад юу нь таалагддаг вэ?

“Соёл. Тийсс компани “хүн бүр үнэ цэнэтэй” уриаг хэрэгжүүлдэг. Компани ажил-амьдралын тэнцвэрийг хангахыг чухалчилж, ажлын уян хатан нөхцөлийг дэмждэг. Хүн бүр компанид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, компанийг илүү сонирхолтой болгож байдаг”.

Хөтөлбөрт хамрагдсанаар суралцах, чадвараа хөгжүүлэх боломжууд гарч байсан уу?

“Тийссийн ажилтнууд бүгд тун найрсаг харьцаатай бөгөөд надад шинэ зүйлсийг зааж, чадвараа хөгжүүлэх болон компанийн үйл ажиллагааны талаар ойлголттой болоход тус болсон. Би Доосэн Сауд уурхайн сайтад зочилж, дамп трак машинд суугаад сайттай танилцсан. Үнэхээр сонирхолтой байсан шүү. Мөн би Тийссийн дэмжлэгтэйгээр сургалтын төвд Төслийн Менежмент болон Дүн шинжилгээ хийх сургалтуудад хамрагдаж байгаадаа ихэд баяртай байгаа”.

Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

“Цовоо сэргэлэн, шулуухан зантай бас хүсэл тэмүүлэлтэй. Би дүрэлзсэн, тэмүүлэлтэй мөн ажилдаа чин сэтгэлээсээ дуртай тийм хүмүүсээс ямагт урам зориг авдаг. Мөн би аялах дуртай, хэд хэдэн орноор аялах зорилготой байгаа”.

Та ажлын бус цагаар юу хийх дуртай вэ?

“Эрхтний донорын талаар олон нийтэд таниулах сайн дурын ажил хийдэг.

“18 настай байхад миний хоёр бөөр ажиллагаагүй болж, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. 6 сарын дараа миний аав донор болж надад нэг бөөрөө өгсөн юм. Би их азтай хүн. Учир нь би диализ эмчилгээнд орох эсвэл донор хүлээх жагсаалтад орох шаардлага байгаагүй”.

“Надтай адил аз тохиогоогүй маш олон өвчтөн бий шүү дээ. Та бүхэн Амьдрал бэлэглэе цахим хуудас – тай цаг гарган танилцаж, эрхтний донорын тухай мэдээлэл авч болно”.

CIMIC Группийн “Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тийссийн цахим хуудас – т зочилно уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm