Тийсс компани ШУТИМ (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн боловсролыг дэмждэг

Огноо
Аравдугаар сар 28, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани Куинслэнд Минералс энд Энержи Академи (КМЭА)-тай хамтран анх удаа “ШУТИМ-ийн бахархалт роботууд” нэртэй тэмцээнийг Уитсандэйсийн аралд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

 

Скоттвиллийн улсын бага сургууль, Коллинсвиллийн улсын сургууль, Сэйнт Жон Боскогийн нэрэмжит Католик шашны бага сургуулийн 4-6-р ангийн сурагчид уул уурхай, хөдөө аж ахуйн сэдвээр LEGO EV3 Mindstorms роботуудыг програмчилж өрсөлдсөн.

Тус тэмцээнд Скоттвиллийн улсын бага сургууль ялагчаар тодорсон бөгөөд тэмцээний зорилго нь ШУТИМ-д суурилсан мэргэжлээр ажиллах боломжийг сурагчдад таниулан, ШУТИМ-ийн боловсролыг дэмжихэд чиглэсэн. 

Тусгай зочин, дижитал технологийн боловсролын тэргүүлэгч мэргэжилтэн доктор Дамиэн Кий кодчилол, робот, програмчлал, электроникийн талаар өөрийн ойлголтоо сурагчидтай хуваалцсан юм.

Манай компанийн шинэхэн мэргэжилтнүүд болох Даниэл Томис, Жэйкоб Браун, Жэйми Пэрротт нар КьюКөүл Нортэрн Хаб уурхайгаас ирж, сурагчдад сорилтыг давахад нь зааварчилгаа өгч тусалснаас гадна салбарын талаар үнэтэй зөвлөгөө өгцгөөлөө.

Уг тэмцээнийг тус бүс нутгийн багш, сурагчдын ур чадвар, чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн Уитсандэйс ШУТИМ Бахархлын хөтөлбөрөөр өндөрлүүлсэн.

Тийссийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан менежер Брэтт Хэррингтон хэлэхдээ, энэхүү хөтөлбөр нь сурагчдад ирээдүйд уул уурхайн салбарт ажиллахын тулд ямар мэдлэг боловсрол эзэмших шаардлагатайг үзүүлж, таниулахад тус болдог гэв.

“Технологи болон инновацид анхаардаг компанийн хувьд бид ШУТИМ-ийн боловсролд илүү анхаарал хандуулах нь ирээдүйн хөгжилд чухал гэдгийг бид маш сайн ойлгодог”.

“ШУТИМ-ийн чадавхийг сайжруулах нь Коллинсвилл болон Скоттвилл дүүрэгт шинээр ажлын байруудыг бий болгох, ур чадвартай шинэ залуу боловсон хүчнийг нийлүүлэх гүүр болж өгөхөөс гадна орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад тус болно”.

Тийсс ШУТИМ-ийн хөгжлийг дэмжих ажлаа Боуэний сав газарт үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд саяхан орон нутгийн сургуульд 24 ширхэг LEGO EV3 Mindstorms робот хэрэгслийн иж бүрдлийг хандивлалаа.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm