Тийсс компани Майнинг Диалогтой хамтарна

Огноо
Аравдугаар сар 17, 2019
Ангилал
    Tag хийх

    “Хойд Хантерын Майнинг Диалог” зөвлөлтэй Тийсс компани хамтран ажиллаж, өөрсдийн амьдарч, ажилладаг орон нутагт урт хугацааны үр өгөөжийг бий болгох үүргээ биелүүлж байгаа нь бахархууштай. 

     

    Тус зөвлөлийн хэрэгжүүлдэг төслүүд болон Сургуулийн сурагчдад зориулсан “уурхайн аяллын хөтөлбөр”, орон нутгийн иргэдийн дунд жил бүр зохион байгуулагддаг форум зэрэг арга хэмжээнүүдэд бид чухал хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд бидний хооронд хэдийн албан ёсны гишүүнчлэлийн харилцаа бий болсон төдийгүй цаашид бусад санаачилга, хөтөлбөрүүдэд ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 

    Нью Саут Уэлс дэх Үйл ажиллагаа хариуцсан менежер Хээдэр Пэрри саяхан Диалог болон Масвелбрүүк мужийн худалдааны танхимын өглөөний уулзалтын үеэр үг хэлэхдээ “Тийсс компани Хантерын хөндийд 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд ажлын байраар хангах, сургалт явуулах, орон нутгаас худалдан авалт хийх зэргээр тус бүс нутагт нийгэм, эдийн засгийн үр ашгийг бий болгосоор ирсэн” гэв.

    “Бүс нутгийн өмнө хүлээсэн бидний үүрэг зөвхөн гэрээгээр хязгаарлагддаггүй бөгөөд бид нутгийн ард иргэд, компани, үйлдвэрүүдэд тогтвортой боломж бий болгох, харилцан ашигтай харилцаа тогтоох арга замыг байнга эрэлхийлсээр ирсэн”.

    Орон нутгийн уурхайчид, ард иргэд, бизнесийн манлайлагчид, байгаль орчны бүлгүүд, оршин суугчдын төлөөлөл нэгдэж, нээлттэй хэлэлцүүлэг явуулах замаар уул уурхайн салбар болон орон нутгийн тулгамдсан асуудал, бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэхийг эрмэлздэг. 

    Тийссийн Нийгмийн асуудал хариуцсан менежер Антеа Крэйг тус хамтын ажиллагааны ач холбогдлыг үнэлэхийн сацуу энэхүү хамтын ажиллагаа нь Диалог, Тийсс, ялангуяа орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

    Антеа хэлэхдээ “үр дүнтэй харилцаа тогтоож, тулгамдсан асуудлыг эрт тодорхойлж, орон нутгийн хүлээлтэд хүрч ажиллах нь төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно” гэж онцлов.

    “Нээлттэй хэлэлцүүлэг нь бүхий л оролцогч талуудад өөрт тулгарч буй хүндрэл бэрхшээл, асуудлыг гаргаж ирэх, хэлэлцүүлэх, санал солилцох, тэдгээрийг үр дүнтэй шийдвэрлэх хөтөлбөр, бүтцийг бий болгох боломжийг олгодог”.

    Тийсс компани нь энэхүү зөвлөлтэй хамтын ажиллагаагаа тодорхойлох хүрээнд тус зөвлөлийн хамтрагчид болох Бенгала Майнинг компани, Би Эйч Пи, Гленкор, Мач Энержи, Малабар Көүл, Масвелбрүүк көүл компани, Пийбоди Энержи, Блүүмфийлд Групп болон ЯанКөүл компаниудтай хамтарч ажиллахаар боллоо.

    Зөвлөлийн зохион байгуулах уулзалт, арга хэмжээнд бүртгүүлэх эсвэл зөвлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.nswmining.com.au/dialogue/events цахим хуудаст зочилно уу.   

     
    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm