Мелакийн уурхайн гэрээг сунгасны үр дүнд Тийсс компани 172 сая австрали долларын ажил нэмж гүйцэтгэнэ

Огноо
Гуравдугаар сар 07, 2019
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Индонезын Зүүн Калимантан дахь Мелакийн уурхайн үйл ажиллагааг өргөтгөх хүрээнд Баяан Ресурс компанитай байгуулсан гэрээ сунгагдсанаар Тийсс компани 172 сая австрали долларын ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

 

Өмнөх гэрээ ийнхүү 12 сараар сунгагдсанаар Тийсс компани 2023 он хүртэл нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлыг нэмж гүйцэтгэхийн сацуу өрөмдлөг, тэсэлгээ хийх, нүүрсийг усан онгоцонд ачих зэрэг нэмэлт үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Индонез дах манай баг хамт олон захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлийг хэрэгжүүлж, захиалагчдын хүртэх өгөөжийг бий болгоход хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг харахад сайхан байна” хэмээн дурдсан байна.

CIMIC Группийн Олборлолт, эрдэс баялгийн боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Баяан Ресурс компанитай байгуулсан харилцаагаа үргэлжлүүлэн, манай баг хамт олон 10 орчим жилийн турш техникийн гайхалтай шийдлүүдийг дэвшүүлэн ажиллаж ирсэн түүхтэй Мелакийн уурхайд үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсонд баяртай байна” гэж онцлов.

Тийсс компани Мелакийн эзгүй талд нүүрсний уурхайг бүтээн байгуулах, олборлолт явуулах ажлыг гүйцэтгэх гэрээг анх 2008 онд байгуулсан түүхтэй. Тус уурхай нь Тэгү Синар Абади (ТСА) болон Фирмэн Кэтан Пэркаса (ФКП) гэсэн концессийн хоёр гэрээнд хуваагддаг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm