Тийсс компани Бостван дах уурхайд 1.7 тэрбум долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа

Огноо
Гуравдугаар сар 18, 2019
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь Мажвэ Майнинг (Мажвэ) хамтарсан компаниараа дамжуулан Ботсван улс дах Дебсвана Диамонд компанийн Жваненг Уурхайн “9-р малталтын” төсөлд 1.7 тэрбум долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо.

 

Тийсс компани 70 хувийг, Ботсван улсын дотоодын компани Ботакга Бурроу Ботсван компани 30 хувийг эзэмшдэг Мажве хамтарсан компани нь энэхүү төслийн хүрээнд өрөмдлөг, мөргөцгийн ажил, уурхайн төлөвлөлт, машин техникийн засвар үйлчилгээ, ачилт буулгалт ба олборлолтын үйл ажиллагааг багтаасан уул уурхайн иж бүрэн үйлчилгээг есөн жилийн турш үзүүлэх болно.

Бид алмазны уурхайн “8-р малталтын” төслийг 2018 оны 11-р сард амжилттай хэрэгжүүлж дууссаны үр дүнд гүйцэтгэлийн хэмжээнд суурилсан энэхүү гэрээг шинээр байгуулсан юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Ийнхүү шинээр гэрээ байгуулсан нь Ботсван дах Тийсс компанийн оролцоог бэхжүүлсэн бөгөөд 2011 оноос хойш Жваненг уурхайд ажилласан олборлолт болон техник хангамжийн баг хамт олны ур чадвар, уйгагүй хөдөлмөрийг батлан харуулж байна.

“Ботсваны Засгийн Газар, Дэ Бийрс компанийн хамтын эзэмшлийн Дэбсвана Диамонд буюу манай захиалагч болон Мажвэ хамтарсан компанийн хооронд сайн түншийн харилцаа тогтоож чадсан нь тухайн төсөлд оролцсон бүх хүний хичээл зүтгэлийн үр дүн юм.”

CIMIC Группийн Олборлолт, эрдэс баялгийн боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй, шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар Дэбсвана Диамонд компани болон Мажве хамтарсан компанийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх болсондоо баяртай байна.

“Энэхүү гэрээ нь манай компанийн хувьд Ботсван улсын хэрэгжүүлж буй Иргэдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогод нийцэж ажиллах, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж юм” гэжээ.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm