ОТ төслийн хамт олон аюулгүй ажиллах үүргээ биелүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдахад хүргэсэн осол зөрчил гаргалгүйгээр 2 сая хүн-цаг ажиллав

Огноо
Гуравдугаар сар 16, 2020
Ангилал
  • ХАБЭАБО
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Аюулгүй ажиллах соёлыг хэвшүүлэн, сайтын удирдлагын зүгээс аюулгүй ажиллагаанд онцгой анхаарал хандуулан, баг хамт олон хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд Оюу Толгой дах Тийссийн баг хамт олон хөдөлмөрийн чадвар түр алдахад хүргэсэн осол зөрчил гаргалгүйгээр 2 сая хүн-цаг ажиллалаа.

 

Өнгөрсөн оны эхээр тус хамт олон хөдөлмөрийн чадвар түр алдахад хүргэсэн осол зөрчилгүй 1 сая хүн-цаг ажилласан амжилтаа тэмдэглэсэн бөгөөд энэхүү амжилтаа алдалгүй үргэлжлүүлж байна. Тэд ийнхүү амжилттай ажиллахдаа Группийн “ХАБЭАБО-ны НЭГ Соёл”-ыг хэрэгжүүлэх хүрээнд эрсдэлийн удирдлага, стандарт, мэдээлэл харилцаа ба оролцоог хангахтай холбоотой дадлуудыг дор бүрнээ хэвшүүлж ирсэн.

Оюу Толгойд хэрэгжиж буй Тийссийн төслийн менежер Поол Майлс хэлэхдээ аюулгүй ажиллагааны энэхүү чухал зорилтод хүрч ажилласан хамт олноороо бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

“Оюу Толгой төслийн хамт олны гаргасан амжилт бол бид бүхний бахархах зүйл. Энэ бол манай хамт олон өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд өдөр бүр хичээл зүтгэл гарган ажиллаж ирсний үр дүн билээ”.

“Бид цаашид хийх ажлууддаа анхаарч эхэлсэн бөгөөд бидний хамтын хүчин чармайлтыг улам бэхжүүлэхэд чиглэсэн стратегийг боловсруулж дуусаад байна”.

“Хүн бүр өдөр бүр аюулгүй байх зорилтыг биелүүлэхийн сацуу хийж буй зүйлээ илүү сайн гүйцэтгэхийн тулд өөрсдийгөө бүрэн дайчлан ажиллахад чиглэсэн, хөдөлмөрийн чадвар түр алдсан осол зөрчил гаргалгүйгээр 3 сая хүн-цаг ажиллах компанит ажлын төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлж эхлээд байна”.

Тус төслийн баг хамт олон алслагдмал бүс нутагт ажиллаж, налуу амны барилгын нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ уур амьсгалын эрс тэс байдал, хэл соёлын ялгаа, орчуулга шаарддаг зэрэг олон сорилтуудтай тулгардаг хэдий ч аюулгүй ажиллагааны өндөр үзүүлэлттэй ажиллаж байгаа нь бахдам амжилт юм.

“Төслийн ажилтан бүр энэхүү амжилтаараа бахархах хэрэгтэй бөгөөд энэ бол бидний цаашдын амжилтын суурь болно” хэмээн ХАБЭАБО-ны менежер Брэд Бэннэтт онцоллоо.

Энэхүү амжилтад хүрэхэд хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл гарган ажилласан бүх хүнд баяр хүргэе!

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm