Олон талт байдлыг ойлгож, дэмжих чиглэлээр манлайлан ажилладаг Нэвиниатай танилцацгаая.

Огноо
Хоёрдугаар сар 26, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн ажилтан Нэвиниа Дэвинпорт (Олон талт байдал, оролцоо болон олон нийтийн асуудал хариуцсан ахлах зөвлөх)-д Эрдэс баялгийн салбарын шилдэг эмэгтэйчүүд - 2020 шагналын сүүлийн шатны шалгаруулалтад сонгогдсонд баяр хүргэе. 

 

Баруун Австралийн Ашигт малтмал, Эрчим Хүчний Танхимаас олгодог энэхүү шагналаар эрдэс баялгийн салбарт олон талт байдлыг ойлгож, дэмжихийн ач холбогдол, давуу талыг үр дүнтэй ашиглах чиглэлээр энэхүү бүс нутагт манлайлан ажилласан хувь хүн болон албан байгууллагыг шагнаж урамшуулдаг.   


Пилбара мужид төрж өссөн Нэвиниа нь бага байхаасаа л ялгаатай байдлыг ойлгож, хүндэтгэдэг орчинд хүмүүжсэн тул энэ талаарх мэдлэг, туршлагаа бусдадаа түгээн, Тийсс компанид чухал ач холбогдол бүхий урт хугацааны өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн.  
Ээж, аав хоёр маань намайг энэ салбарт анх хөтлөн оруулсан. Миний ээж эрэгтэйчүүд давамгайлсан салбарт ажиллаж, голдуу эрэгтэй хүний гүйцэтгэдэг ажлыг хийдэг байсан.    

“Хийж буй зүйлдээ тууштай, үнэнч байж чадвал бусдын хүндлэлийг хүлээж, өөрийн байр суурийг олж чадна гэдгийг би ээжийнхээ жишээнээс ойлгож авсан.”

2017 оноос хойш Тийсст ажиллахдаа Нэвиниа ажлын байран дах олон талт байдал, оролцооны талаарх ойлголтыг өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ Тийсс компани энэ чиглэлээр Баруун Австралийн эрдэс баялгийн салбарт тэргүүлэгч болоход онцгой хувь нэмэр оруулсан юм. 

Тэрээр эрдэс баялгийн салбарт ажиллах боломжийг эмэгтэйчүүдэд нээж өгөх, энэ салбарт ажиллахыг дэмжихэд зүрх сэтгэлээ зориулж ажилладаг. Түүний оролцсон санаачилга, хөтөлбөрүүдээс дурдвал:

  • Рөүборн дүүргийн ахлах сургууль-тай хамтран, голдуу эмэгтэй сурагчдад уурхайн талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан. Сурагчид хөдөлгүүрийн загвар угсрах гэх мэт үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үүний хариуд тэд өөрсдийн үзэл бодол, соёлыг харуулсан уран зураг зурж үлдээсэн байна.   
  • Мөн тэрээр Баруун Австралийн Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Танхимаас зохион байгуулдаг “Охидын боловсролыг дэмжих” семинарт эмэгтэй сурагчид, багш нарыг хамруулан, уул уурхайн салбарт ажиллах боломжийг таниулах ажлыг зохион байгуулсан. 
  • Баруун Австрали дах Уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн уулзалт, туршлага судлах арга хэмжээг тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Тийссийн салбаруудад нэвтрүүлж, уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн амжилтын түүх, туулсан замыг танилцуулсан. 
     
Тэрээр хэлэхдээ “Эмэгтэйчүүд болон төлөөлөл багатай бүлгийнхэн хөдөлмөр эрхэлж, хөгжиж, дэвшиж, үнэлэгдэж байгааг харахаас илүү сайхан зүйл гэж надад байхгүй.” 

“Орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих үүргийнхээ хүрээнд, тэдний хүчин чадал, нөөц бололцоог нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллаж, тэднийг буцаад орон нутаг, иргэдэд үр өгөөжтэй зүйл хийж байгааг харахад таатай байдаг” гэж онцолсон юм.
 

Хүн бүр үнэ цэнэтэй 

Тэрээр хүн бүр хамтдаа зохицон ажиллах боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд заагийг арилгаж, хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, үндэс угсаанаас үл хамааран хүн бүр үнэ цэнэтэй байх зарчмыг баримталдаг салбарыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьдог.

Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн хэдий ч цаашид илүү олон зүйл хийх шаардлага байсаар байна. 

Түүний зорилго нь жендерийн тэгш байдлыг тогтоож, хүн бүрийг өөрийн нөөц бололцоог бүрэн ашиглахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг юм.  
 

Саналаа өгч дэмжицгээе

Та бүхэн Нэвиниаг дэмжихийг хүсвэл энд дарж “People’s Choice Award”-ын шалгаруулалтад оролцон түүнд саналаа өгөөрэй.  


Санал хураалт 2020 оны 3-р сарын 4-ний Лхагва гаригийн 17:00 цагт хаагдана. 


Нэвиниад дахин баяр хүргэж, амжилт хүсье! 

 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm