Маунт Плийзэнт уурхай дах нөхөн сэргээлтийн ажил үр дүнгээ өглөө

Огноо
Аравдугаар сар 01, 2020
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Австралийн Хантерын хөндийд байрлах Маунт Плийзэнт уурхай дах Тийссийн баг салбартаа тэргүүлэх хэмжээнд байгаль орчны нөхөн сэргээлт хийж байна.

 

Олборлолтын үйл ажиллагаа дууссаны дараа хөрсний тогтворжилтыг урт хугацаанд хангаж хөрсний элэгдлээс сэргийлэх, хүний оролцоогүй хөгждөг экосистемийг бүрдүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилгоор голын геоморфологийг ашиглан газрын гадаргыг төлөвлөсөн. 

Тус баг нь нөхөн сэргээлтээр байгалийн унаган тогтоцтой төстэй орчныг бүрдүүлэх боломжтой газруудыг сонгон авч,  амьтдын нүүдэл, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байгалийн коридор үүсгэхийг зорин ажилласан. Энэ ажлын хүрээнд, амьтад үүрлэх, нуугдах боломжтой нүх, хөндий бүхий мод тарих, хөрс болон хад чулуунд завсар, хөндий гаргах, холтос, том мөчир тараан байрлуулах зэргээр нутгийн уугуул ан амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн. 

Тийссийн байгаль орчин, иргэний барилга байгууламж хариуцсан менежер Жэймс Андерсон хэлэхдээ: “Тус төлөвлөлтийн үр дүн нь газар ашиглалтын эцсийн зорилгод нийцэхийн сацуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага, уурхайн урт хугацааны хаалтын шаардлагуудад нийцэж байгаа юм. 

Бидний гаргасан шийдэл нь уурхай болон захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа бөгөөд чанарыг алдагдуулалгүйгээр ашиглалтын зардлыг бууруулах замаар нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг улам сайжруулах боломжийг бүрдүүлсэн.

Шимт хөрсийг тээвэрлэх, тараан байрлуулах, ургамлуудын үрийн хольцыг бэлдэхэд “түлхэж буулгадаг автосамосвал” ашиглах арга нь хөрсний тогтворжилт шаардлагатай газруудад хийгдэх ландшафтад илүүтэй тохирч байсан” гэж онцлов.

2018 онд тус төслийг эхлүүлснээс хойш Тийсс компани 60 га газарт нөхөн сэргээлт хийж, амьтдын амьдрах орчинд нэн шаардлагатай 354 элементийг одоогийн ландшафтад байрлуулсан. 

Тэрээр цааш нь хэлэхдээ: “Эхний нүүрс олборлохоос хоёр сарын өмнө, нүүрс тээвэрлэх эхний галт тэргэнд ачилт хийхээс долоон сарын өмнө бид эхний нөхөн сэргээлтийн ажлаа амжилттай гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн. 

Сүүлийн үед хийсэн ажлаас дурдвал бид тус газар нутгийн уугуул шувуудын амьдрах таатай орчныг судалсан. Тус судалгааг хийснээр шинэхэн үүсгээд байгаа ландшафтад үүрлэсэн олон төрөл зүйлийн шувуудын амьдрах орчинд шаардлагатай элементүүд (мод)-ийг хаана байрлуулахыг олж мэдэх боломжтой болсон юм” гэв.

Маунт Плийзэнт уурхай дах Тийссийн төслийн менежер Майкл Рэдман тус дэвшилтэт нөхөн сэргээлтийн ач холбогдлыг онцлохдоо тоос, шороог бууруулж хөрсийг тогтворжуулах зэрэг ашиг тусгайгаас гадна Масвэллбрүүкийн байгальд өнгө үзэмж нэмж байгааг дурдсан юм.  

Майкл хэлэхдээ: “Маунт Плийзэнт уурхайн үйл ажиллагаа нь Нью Саут Уэльс дэх байгаль орчны хамгийн чанга дүрэм, журамтай хот болох Масвэллбрүүкийн ойролцоо явагддаг юм.

Уурхайн үйл ажиллагаа ойр орчмын орон нутгийн байгаль орчинд нөлөөлж болзошгүй болохыг сайтар ойлгож, ухамсарлан ажилладгаар бид их бахархдаг” гэв.

Маунт Плийзэнт уурхай дах Тийссийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm