Олон улсын туршлага хуримтлуулж буй Натасиа

Огноо
Гуравдугаар сар 11, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Индонез дэх Мелак уурхайн дадлагажигч инженер Натасиатай танилцацгаая.

 

Натасиа Индонезийн Зүүн Калимантаны ширэнгэн ойгоос Австралийн Хантерын хөндий дэх имж нутагладаг толгод хүртэл аялж, туршлага хуримтлуулсан залуу уурхайчин юм. 

Натасиа охин уул уурхайн талаарх ойлголтыг анх ааваасаа авсан бөгөөд түүний аав уурхайн засварын хэлтэст Механикийн ахлах супервайзор хийдэг байв. 
Тэр цагаас л Натасиа уул уурхайн ажил мэргэжилд татагдаж, аавынхаа бахархлыг төрүүлэхийг зорих болсон байна. 

Саяхан Тийссийн Шилдэг Залуу Ажилтан шалгаруулах арга хэмжээнд оролцохоор Австралид очсон тэрээр энэхүү боломжийнхоо ихэнх хугацааг Австралийн Нью Саут Уэльс муж дах Маунт Плийзэнт болон Маунт Оуэн уурхайд зочилж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд зориулсан юм. 

Натасиа хэлэхдээ “ Би сүүлд хийсэн дадлагаараа өрөмдлөг, тэсэлгээний инженерээр ажилласан юм. Австралид ашиглагдаж байгаа өрөмдлөг, тэсэлгээний онцлог арга технологиуд тэр дундаа давхаргаар нэвтлэх тэсэлгээ болон автоматжуулсан өрөмдлөгийн аргыг ашиглаж байгааг харахад тун сонирхолтой санагдсан” гэв.

“Мөн би Тийсс компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сургаж хөгжүүлэх замаар орон нутагт дэмжлэг үзүүлж, нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн ажилладаг талаар илүү ихийг мэдэж авах сонирхолтой байсан.” 

Натасиа Зүүн Калимантан дах Мелак уурхайд ростерийн хуваарийн дагуу ажиллаад амралтаараа гэртээ харьж, найзуудтайгаа уулзахдаа буцаад ширэнгэн ойд амьдардаг жирийн нэгэн охин болдог. Гэхдээ тэрээр уурхайчны амьдралын хэв маягтаа ч мөн дуртай.  

“Уул уурхайн салбар нь надад ажил мэргэжлээрээ өсөж хөгжих гайхалтай боломж олгосон бөгөөд адал явдлаар дүүрэн байдаг. Би амралтынхаа хугацаанд Индонезийн буйдхан хөдөөд буй гэртээ харих замдаа олон газраар дамжин аялах хэрэгтэй болдог нь мөн л сайхан байдаг.”

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm