Орон нутгийн уугуул Нгуао нь Тийсст үнэ цэнийг бий болгож байна

Огноо
Гуравдугаар сар 17, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсст санхүүгийн чиглэлээр дадлагажигч хийж буй Нгуао олон үндэстнээс бүрдсэн, олон талт байдлыг хангасан хамт олон маш чухал болохыг сайн ойлгодог.

 

Ботсван гаралтай Нгуао нь Ботсваны Хадгаламжийн Банкин дах найдвартай ажлын байраа орхиж, уул уурхайн салбарт ажиллах хүсэл мөрөөдлөө даган алмазын уурхайд орсон байна. Ард иргэдийн аж амьдралын салшгүй хэсгийг алмаз бүрдүүлдэг Ботсван улсад төрж өссөн тэрээр уул уурхайн салбарт ажиллах хүсэлдээ огтхон ч эргэлзэж байгаагүй.

"Уурхайн дэргэд төрж өссөн болохоор би энэ л салбарт ажиллана гэдгээ хүүхэд байхаасаа мэдэрч өссөн. Ботсваны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь уул уурхай тул энэ салбарт ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулах нь миний хувьд бахархууштай зүйл юм."

Ботсван болон Өмнөд Африкт ажиллахын хамгийн сайхан зүйл нь өөр өөр хэл соёлтой хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах боломж олгодогт оршдог гэж тэр боддог. "Эндэхийн ихэнх хүмүүс таваас олон хэлээр ярьдаг. Тантай ярилцаж буй хүн таны асуултад хариулахдаа нэг өгүүлбэрт бараг л гурван хэлний үгс холин ярина гэж бодохоор үнэхээр гайхалтай."

"Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй харилцахад нүд нээгдэх шиг болсон. Цагийн ялгаатай бүсүүдэд ажиллаж байгаа хоёр хүн уулзалт хийхдээ нэг нэгнээ хүндэтгэн, хоёр талаасаа цагаа зохицуулах тохиолдол их гардаг."

Нгуао байнга өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог бөгөөд түүний хувьд Мажвэ Хамтарсан компанийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын ажил төлөвлөгч Жэйми Маличагийн өгсөн зөвлөгөө бусдаас авч байсан хамгийн мартагдашгүй зөвлөгөө байсан.

"Чи энэ өрөөнд хамгийн ухаантай нь юм бол чи буруу өрөөндөө байна гэж ойлго гэж хэлсэн."

"Энэ үнэлж баршгүй зөвлөгөөг би байнга санаж явах болно" гэв.

Баг хамт олонтойгоо ажиллахын юу нь хамгийн сайхан байдаг вэ? Юу сурч мэдсэн бэ?

Манай багийнхан надад маш их тусалж дэмждэг. Тэд намайг амжилттай ажиллаж, өдөр бүр улам сайжраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгийг би мэднэ.

Та өөрийгөө 3 үгээр илэрхийлбэл?

Нийтэч, хөдөлмөрч, хоолсог.

Өөрийгөө хоолсог гэж боддог юм байна. Таны идэх дуртай хоол юу вэ?

Ботсванчууд бид мах л идэх дуртай. Ногоог тийм ч их идээд байдаггүй.

Ердийн хоолны орцонд цардуул болон их хэмжээний мах орсон байдаг.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би гүйх дуртай. Өдөрт 10км гүйхийг хичээдэг. Энэ жил хагас марафонд оролцох зорилготой байгаа!

Дараагийн удаа хаана очиж ажиллахыг хүсэж байна вэ?

Би сайтад очиж ажиллахыг хүсэж байна. Сайтаас олж авсан туршлага бол хамгийн шилдэг гэж би боддог. Би ростерын хуваариар ажиллаж үзмээр байна.

Нгуао, ойрын ирээдүйд таныг юу хүлээж байгааг харахыг бид тэсэн ядан хүлээж байна!

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm