Уугуул иргэдийн сурч, хөдөлмөрлөхийг дэмжих нь

Огноо
Арван нэгдүгээр сар 11, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Проминент Хилл дэх Тийссийн багийнхан Уугуул Австраличуудыг тогтвортой ажиллах, мэргэжил эзэмших боломжоор хангах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 12 сарын хугацаанд гурван хүнийг уг төсөлд хамруулсан.

 

Агангу Майнинг ба Оз Минералзтай хамтран хэрэгжүүлж буй таван жилийн хугацаатай энэхүү гэрээ нь Антакиринжа Мату-Янкунитатжара (АМЯ)-гийн уугуул иргэдийг сурч боловсрох, хөгжих боломж, нөхцөлөөр хангахад чиглэсэн.

Өөрчлөлт хийж, орон нутагтаа үлгэр жишээ нэгэн байхыг зорьсон Габриэлл (Габби) Миллерийн хувьд охидынхоо санаачилгаар энэхүү сургалтад хамрагдах болсон нь амьдралыг нь өөрчилсөн чухал шийдвэр байсан.

Габби хэлэхдээ: “Үндэс угсаа, үзэл бодол, бие бялдар, шашин шүтлэг, соёлын хувьд ялгаатай ажилтнуудаас баг бүрдсэн байгааг, мөн тэдгээр ажилтнууд биднийг урт хугацааны, найдвартай ажлын байраар хангахад анхаарч байгааг хараад баярлах сэтгэл төрсөн.

Энэхүү боломжийн ачаар би, миний гэр бүл, мөн манай нутгийн иргэд тогтвортой орлогын эх үүсвэртэй болсон” гэв.

Төслийн тухайд

Оз Минералз Проминент Хилл зэс алтны уурхай нь Өмнөд Австралийн Аделэйдээс 650км баруун хойшоо АМЯ уугуул иргэдийн эртний нутагт оршдог.

Анх 2005 онд Тийсс, Оз Минералз компаниуд ТЭЗҮ боловсруулах үе шатнаас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн.

Түүнээс хойш 13 жилийн хугацаанд Тийссийн үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр, 2018 онд уурхай хаагдах хүртэл олборлолтын үйл ажиллагааг бүрэн хариуцан гүйцэтгэсэн.

Төслийн хугацаанд Тийсс, Оз Минералз компаниуд хамтран “нийгэмд нөлөөлөх байдлын судалгаа” хийсэн бөгөөд уурхайн ашигт ажиллагааны хугацаа дуусч хаагдахад орон нутгийн ажилтнууд, тэр дундаа АМЯ-гийн уугуул иргэд хамгийн ихээр нөлөөлөлд өртөхөөр байгаа нь тус судалгаагар тогтоогдсон.

Овоолгын талбай болон овоолгыг дахин арчлах тендер нь ажилгүйдлийн үр нөлөөг багасгах боломж олгосон.

Түншлэл

2018 онд Тийсс ба орон нутгийн уламжлалыг сахигч Антакиринжа Мату-Янкунитатжара Аборижинал Корпорэйшн (AMYAC) нар түншлэл байгуулан, дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн тендерт оролцсон:

  • AMYAC-ийн гишүүдийг аюулгүй орчин ажлын байраар хангах, сургалтад хамруулах;
  • АМYAC-ийн харьяа “Анангу Майнинг” хөдөлмөр зуучлалын компаниар дамжуулан, АМYAC-ийн харьяа бизнесийн байгууллага болох “АМЯ Номинийз” компанийн чадвар, чадавхийг нэмэгдүүлэх.

Тийсс болон Анангу Майнинг компаниуд хамтран овоолгын талбай болон овоолгыг дахин арчлах ажлыг гүйцэтгэх 112 сая австрали долларын үнийн дүн бүхий гэрээг байгуулсан.

Таван жилийн хугацаатай тус гэрээний дагуу Тийсс компани нь Анангу Майнинг компанитай хамтран ирээдүйн бизнесийн хөгжлийн боломжуудтай уялдуулж машин техник, тоног төхөөрөмжийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, компанийн чадавхийг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна.

X