CIMIC группийн гишүүн Тийсс компани Чилид олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа

Огноо
Наймдугаар сар 11, 2020
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

CIMIC Группийн гишүүн бөгөөд дэлхийн олон бүс нутагт уул уурхайн гэрээт олборлолтын үйлчилгээ үзүүлдэг Тийсс компани нь Мантос Көүпр Эс Эй компанитай гэрээ байгуулснаар Чилийн Антофагаста хотын зүүн хойд хэсэгт орших Манто Бланкос уурхайд ажиллахаар  боллоо.

 

Тийсс компани нь ачих, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхээс гадна машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон агуулга багатай зэсийн хүдрийг тээвэрлэх ажлыг хариуцан ажиллах юм.

Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Энэ гэрээг байгуулсан нь Тийсс компани өөрийн захиалагч байгууллагуудад бүтээмж, үр ашгийг өсгөх, орон нутгийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд олон улсын талаарх мэдлэг, туршлагыг хослуулан ашиглах чадвартай болохыг нотлон харуулсан явдал боллоо” гэв.

“Мантос Көүпр Эс Эй нь Антофагаста бүс нутгийн уул уурхайн салбарт чухал хувь нэмэр оруулдаг компани бөгөөд бид үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах болсонд баяртай байна”.

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Даррэлл Вайт хэлэхдээ: “Дэлхийд томоохонд тооцогдох уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компани байх зорилтын хүрээнд бид өнгөрсөн таван жилийн хугацаанд Чилид аюулгүй, үр ашигтай үйл ажиллагаа явуулсаар ирсэн”.

“Бид хамтын ажиллагаа, оролцоог үнэлдэг бөгөөд цаашид Мантос Көүпр Эс Эй компанитай харилцаагаа улам бүр өргөжүүлнэ хэмээн итгэж байна”.

Тийсс компани 2015 оноос хойш Чилид үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ингэхдээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих соёл болон төслийг амжилттай хэрэгжүүлэхийг чухалчлан, салбарын тэргүүн туршлагад үндэслэн үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm