Лэйк Вермонт уурхайд Тийсс компани 2.5 тэрбум долларын ажил гүйцэтгэхээр боллоо

Огноо
Долдугаар сар 10, 2020
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

CIMIC Группийн гишүүн, дэлхийн олон бүс нутагт гэрээт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Тийсс компани нь Жэллинба Группийн захиалгаар Куинслэнд мужийн Лэйк Вермонт нүүрсний уурхайд гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгасан байна. 

 

Таван жил үргэлжлэх гэрээний сунгалтын хүрээнд Тийсс компани нийт 2.5 тэрбум австрали долларын орлого олох болно. 

Энэхүү гэрээг байгуулснаар Тийсс компани нь олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, тухайлбал уурхайн төлөвлөлт, нүүрсний олборлолт, өнгөн болон шимт хөрс хуулах, өрөмдлөг, тэсэлгээ, усны менежмент болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудыг гүйцэтгэхээс гадна уг төслийн албан ёсны гэрээт олборлогчоор ажиллахдаа бүх төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр хангах, захиалагчийн "Нүүрс угаах, баяжуулах үйлдвэр (НУБҮ)-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон байна. 

Түүнчлэн автоматжуулалтын олон төрлийн үйлчилгээ үзүүлэх, тухайлбал өрөмдлөгийн бүрэн автоматжуулсан систем, бульдозерын хагас-автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлуудыг хийх юм. 

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Хуан Сантамариа хэлэхдээ: “ Тийсс компани 13 жилийн туршид уурхайн үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж, зардлын гүйцэтгэлийг оновчтой байлгах зорилгоор Жэллинба Групптэй нягт хамтран ажилласаар ирсэн. Энэхүү гэрээг байгуулсан нь Тийсс компани уурхайн эдгээр үйлчилгээний талаар гүн гүнзгий ойлголттой, захиалагчиддаа уурхайн оновчлолыг илүү тодорхой байлгах чадвартай болохыг харуулсан явдал боллоо” гэв. 

CIMIC Группийн Уул уурхай, эрдэс боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид 2007 онд Лэйк Вермонт уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Жэллинба Групптэй нягт харилцаатай ажиллаж байгаа юм. Ирэх таван жилийн хугацаанд, тус уурхай тасралтгүй, тогтвортой өөрчлөгдөн хөгжихтэй зэрэгцэн шинэлэг санаа, шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллах болсонд баяртай байна” гэв. 

Гэрээний сунгалтын хүрээнд хийгдэх ажлын гүйцэтгэл 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлнэ.  

CIMIC Группийн гишүүн, эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сэджман компани Лэйк Вермонт уурхайн НУБҮ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.   

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm