Тийсс компани Чилид үйл ажиллагаа явуулж эхэлсний 5 жилийн ой тохиож байна

Огноо
Наймдугаар сар 13, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани Чилид үйл ажиллагаа явуулж эхэлсний 5 жилийн ой тохиож, энэ бүс нутагт тасралтгүй өргөжиж буй Тийссийн үйл ажиллагааг тэмдэглэх, бизнесийн хувьд чухал арга хэмжээ тохиож байна.

2015 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш, Чили дэх баг хамт олон:

  • 70 сая орчим куб метр малталт хийсэн
  • Үр ашиг, бүтээмжийн зорилтоо давуулан биелүүлсэн
  • Осол зөрчлийн давтамжийн түвшингээр аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг салбарын дундажаас доогуур түвшинд хадгалж ажилласан
  • Захиалагч болон орон нутгийн захиргаанаас аюулгүй ажиллагааг хангаж ажилласан хэмээн сайшаагдаж байсан.

Тус хамт олны хувьд өнгөрсөн сард бас нэгэн амжилт гаргасан нь Антофагаста бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг шинэ захиалагчид нүүрс ачих, буулгах үйлчилгээ үзүүлж, машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах ажлын гэрээ байгуулсан явдал юм.

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер Даррэлл Вайт хэлэхдээ үйл ажиллагаа амжилттай явагдсан нь багийн ажиллагаа, хичээл зүтгэл мөн тэвчээртэй байдлын үр дүн юм гэв.

“Өндөр үр дүнд хүрэхийн тулд манай техникийн мэдлэг, ур чадварыг дэмжих олон орны бүс нутгууд дах оффис болон төслүүдийн туршлагаас суралцаж эхэлсэн цагаас л баг хамт олны хичээл зүтгэл байсаар ирсэн” хэмээн Даррэлл онцлов.

“Бид үр ашиг, бүтээмжийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд Монгол дах салбарт ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг Чили рүү шилжүүлж, үйл ажиллагаандаа ашигласан”.

“Засвар үйлчилгээг 24/7 -оор хийх боломжит нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын засварын төвийг байгуулж дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийсэн”.

“Бид ЛГБТИКА+ бүлэгт хамаардаг хэмээн тодорхойлсон ажилтнуудыг ойлгож, дэмжлэг үзүүлэх зорилготой Allies буюу Дэмжигч хөтөлбөрийг нэвтрүүлж, оролцоог дэмжих соёлыг хэрэгжүүлж байна”.

“Бид гүйцэтгэх шатны  ажилтнуудын суралцах, хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөөврийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэх боломжтой, заавал хамрагдах сургалтуудыг санаачилж, эхлүүлээд байна”.

“Бид төгс гүйцэтгэлтэй байхыг зорьж, урт хугацааны үнэ цэнийг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Өмнөд Америкт явагддаг олборлолтын арга барилыг өөрчилж чадна.”

Чили дэх үйл ажиллагааны онцлох үйл явдлууд

2015 – Захиалагчийн гэрээнд гарын үсэг зурсан

2016 – Засвар үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурсан

2017 – Эмэко компанитай  хамтын ажиллагаа эхлүүлсэн, Монгол дах салбараас машин техник, тоног төхөөрөмж хүлээн авсан, салбарын аюулгүй ажиллагааны шагнал хүртсэн

2018 – Гэрээний сунгалт хийсэн, Чили дэх Тийссийн үйл ажиллагааны анхны эмэгтэй оператор ажиллаж эхэлсэн

2019 – Ачааны машины засварын төв, оффис болон агуулахын барилгын ажил эхэлсэн

2020 – Allies буюу Дэмжигч хөтөлбөрийг нэвтрүүлсэн, шинэ захиалагчтай гэрээ байгуулсан 

 

 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm