CIMIC Группийн гишүүн Тийсс компани нь Кавал Ридж уурхайд 110 сая австрали долларын үнийн дүнтэй ажил нэмж гүйцэтгэхээр боллоо
- Огноо
- Аравдугаар сар 14, 2020
- Ангилал
- Төслийн мэдээлэл
- Tag хийх
BHP Mitsubishi Alliance (BMA) компани нь Австралийн Куинслэнд мужид орших Кавал Ридж уурхайд Тийсс компани (CIMIC Группийн гишүүн бөгөөд олон бүс нутагт уул уурхайн үйлчилгээ үзүүлдэг)-ийн гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгахаар боллоо.
12 сарын хугацаанд үргэлжлэх гэрээний сунгалтын хүрээнд Тийсс компани нь 110 сая австрали долларын орлого бий болгох юм.
Сунгагдсан гэрээний дагуу уурхайн хөрс хуулалтын нэмэлт ажлыг гүйцэтгэхдээ Тийсс компани 600 тонны даацтай 3 экскаваторыг үргэлжлүүлэн ашиглана.
CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Хуан Сантамариа хэлэхдээ “Гэрээний сунгалт нь BMA компанитай тогтоосон хамтын ажиллагаанд тулгуурласан бөгөөд захиалагчидтай ямагт хамтран ажиллаж, үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж, зардлын гүйцэтгэлийг оновчтой байлгахыг зорьдог бидний ур чадварыг үнэлсэн явдал боллоо” гэв.
CIMIC Группийн Уул уурхай, эрдэс боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийсийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид олборлолтын шинэлэг бөгөөд зардалд хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилладаг Кавал Ридж уурхайд үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Энэ нь ажлыг аюулгүй, үр бүтээмжтэй явуулахад үргэлж анхаарч ажилладаг манай баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн онцлов.
Гэрээний сунгасан хугацааны дагуу хийгдэх ажил 2020 оны 12-р сараас эхэлнэ.