Тийсс компани зайнаас удирдах технологийг туршиж байна

Огноо
Дөрөвдүгээр сар 27, 2020
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Тийсс компани нь Маунт Плийзэнт уурхайд хээрийн туршилтыг амжилттай хийсний дараа өрөмдлөгийн автоматжуулалтын үр өгөөжийг хүртэж байна. 

 

Тийсс компани нь Маунт Плийзэнт уурхайд Катерпиллар болон УэсТрак компаниудтай хамтран шинэ загварын Катерпиллар MD6250 өрмийн машиныг автоматжуулах ажлыг хийж, 12 сарын хугацаанд үе шаттайгаар туршиж байна.

Автоматаар өрөмдөх тус машин нь өрмийн төлөвлөгөөнд заасан байршилд, заасан гүнд цооног өрөмдөхөд өрмийн операторт туслах хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг бөгөөд ингэснээр тэсэлгээг илүү аюулгүй, үр дүнтэй явуулах боломжтой болж байна.

Зайнаас удирдах үйлчилгээний Ерөнхий менежер Мэтт Пэтти хэлэхдээ “Тус туршилт нь энэ технологи Тийссийн баг, салбар нэгжүүд хийгээд захиалагчдын хувьд үр өгөөжтэй болохыг тогтоохоос гадна технологийн ашиглалт, хэрэглээг турших зорилготой байсан” гэж онцлов. 

Тэрээр цааш нь “Энэхүү туршилт нь тус технологийг үйл ажиллагаанд ашиглаж болох эсэхийг судлах, автомат тоног төхөөрөмжийг зайнаас удирдахад ажилтнуудыг сургах томоохон боломж юм.

Үр дүнгээс харахад ажилтнуудын бүтээмж нэмэгдсэн, илүү аюулгүй ажиллах боломжтой болсон, ур чадвар дээшилсэн” гэв.

Тус туршилтын төслийн хүрээнд өрөмдлөгийн автоматжуулалтыг гурван үе шаттайгаар хөгжүүлж байна. Үүнд – операторыг ур чадваржуулах, хагас автоматжуулсан өрөмдлөг, бүрэн автоматжуулалт ба ашиглалт зүгшрүүлэлтийн үе шатууд багтаж байна. 

Одоогийн үе шат буюу хагас автоматжуулсан өрөмдлөгийн шатанд цооног хооронд шилжих зэрэг өрөмдлөгийн бүхий л мөчлөгийг нэгэн жигд автоматжуулж оператор алсын зайнаас удирдах ажлууд хийгдэж байна.

“Өрмийг хиймэл дагуулын нарийвчлалтай төхөөрөмжөөр удирдах ба тэсэлгээний цооногийг яг зураг төслийн координатын дагуу, улны өргөгдлийг хүссэн хэмжээнд байхаар өрөмдөх юм,” гэж Мэтт хэлэв. 

“Энэ үе шат нь операторуудад өрмийн машины хөдөлгөөнийг хянаж, автоматаар өрөмдлөг хийхийн тулд хэд хэдэн цооног бүхий мөрийг сонгож ажиллах боломж олгодог. “Түүнчлэн операторууд аюулгүй ажиллагааг хангахын тулд цооног хооронд автоматаар хөдлөх явцыг хянаж, зөвшөөрөл өгөхөд тусална.”

Ирэх саруудад, өрмийн машинд ойртолт мэдрэгч болон онхолдохоос сэргийлэх технологи суурилуулах бөгөөд ингэснээр бүрэн автоматчилагдана.

Маунт Плийзэнт уурхайн Өрмийн оператор Зак Брасингтон хэлэхдээ, өрмийг алсын зайнаас удирдах ажиллагаа нь манай багийнхны хувьд аюулгүй ажиллагаа, нарийвчлал болон тоног төхөөрөмж ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлсэн гэв.

Алсын зайнаас ажиллах технологи нь операторууд өндөр эрсдэлтэй ажлыг биечлэн гүйцэтгэх шаардлагыг бууруулах ба оператораас шалтгаалсан хязгаарлалтгүйгээр өрмийн машиныг ажиллуулах боломж олгож байна," гэж Зак хэлэв.  

“Алсын зайнаас удирдах хэсэгт операторын суудал машины кабин доторх удирдлагын тоноглолуудыг загварчилсны үр дүнд операторуудын хувьд автомашины функцуудын ажиллагаа, бүтээмжийг бууруулахгүйгээр машинаа удирдах боломжийг бидэнд олгодог юм. 

“Үүнээс гадна цооногийн байршил, өрөмдөх зам, гүний нарийвчлалыг сайжруулсны үр дүнд үйл ажиллагааны стандартыг баримтлан, нийцлийг хангаж ажиллахад дөхөмтэй байна.”

Тийссийн багийнхан туршилтын явцад тус технологийг хэрэгжүүлэх төлөвлөөг боловсруулах чиглэлээр Катерпиллар болон УэстТракийн хамт олонтой хамтран ажиллаж байна. 

Тийсс компанийн автоматжуулалтын багийнхан, УэсТракийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, энэхүү технологийг туршиж, үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахад гар бие оролцох завшаан тохиосонд би тун их баяртай байна. 

“Мөн шинэ ур чадварт суралцаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх боломжийг олгосон. Өрөмдлөгийн ажиллагааг автоматаар гүйцэтгэх ур чадвартай оператор олон улсын хэмжээнд тоотой хэд байгаагийн нэг нь болсондоо би үнэхээр бахархаж байна”.

Тийсс компани нь санал болгож буй үйлчилгээний хүрээнд автоматжуулалтыг хэрхэн амжилттай нэвтрүүлж байгааг энэхүү туршилтын үр дүн харуулах болно. 

Тийсс нь бизнесийн нэгж нэг бүрийн онцлогт нийцүүлсэн хамгийн шилдэг шийдлийг олж, өгөөжийг бий болгох хүрээнд Захиалагчид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm