Автобусны жолооч хөтөлбөр нь ядаргаанаас сэргийлэхэд чиглэсэн бөгөөд эмэгтэйчүүд манлайлан оролцоно 

Огноо
Арван нэгдүгээр сар 08, 2021
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Индонезид шинээр хэрэгжиж эхэлсэн “Автобусны жолооч” хөтөлбөр нь ядаргаанаас сэргийлэх, ажилтныг аюулгүй зорчуулахад чиглэснээс гадна уул уурхайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилготой юм.  

Калимантаны төслүүдэд саяхан хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Тийссийн Олон талт байдал, оролцоог хангах ПИНТАР (эрэгтэйчүүд голдуу ажилладаг байсан ажлын байранд ажиллах хүмүүст зориулсан) хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд уул уурхайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулж авч байгаагаар онцлогтой.  

Тийссийн автобус нь ядаргаанаас сэргийлэх, мөн ажилтан ажлын байранд очихын тулд жолоо барин хол зам туулахгүй байхад зориулагдсан.  

Өмнө нь ажилтнууд сайн дураар автобусны жолооч хийдэг байсан. Автобусны мэргэжлийн жолоочтой болсноор ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөхөөс гадна тэд ажлын байр руу болон ажлын байрнаас гэр рүүгээ аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.  

Ковид-19-ийн дүрмийг бүх ажилтнаар мөрдүүлэхэд автобусны жолооч нар их чухал үүрэг гүйцэтгэнэ.  

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, аюулгүй байдлын менежер бөгөөд ПИНТАР дэд хорооны дарга Буди Харянто “тус хөтөлбөр аюулгүй ажиллагааны болон олон талт байдлын үр өгөөжтэй байгааг” онцоллоо.  

Буди хэлэхдээ “компанийн удирдлагуудын хүлээсэн үүрэг буюу ажилтнууддаа ажлын аюулгүй орчныг бүрдүүлж өгөх үүргийг биелүүлэх хүрээнд энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн юм. 

Ажилтнууд өөрсдийн оршин суугаа газраас төслийн талбай руу зорчиход ихээхэн хугацаа зарцуулдаг тул автобусны жолооч нар ядаргаа, нойр дутуу байх эрсдлээс сэргийлэхэд бид онцгойлон анхаарч ажиллана.  

Энэхүү хөтөлбөр нь энэ онд эмэгтэй ажилтнуудын тоог гурван хувь (өмнөх онтой харьцуулсан үзүүлэлт)-иар өсгөх бидний зорилтыг 7% -иар нэмэгдүүлсэн төдийгүй тус бүс нутагт оршин суудаг эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах замаар орон нутгийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой” гэв.   

Түүнчлэн тус хөтөлбөр нь ур чадварын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, тухайлбал Тиссалоникатай адил олон жолооч тус компанид үндсэн ажилтнаар дэвшин ажиллах боломжтой юм.  

Техникийн сургалтын менежер бөгөөд тус хөтөлбөрийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах Хериятмико Пандувибово хэлэхдээ тус хөтөлбөр нь олон ч чадварлаг ажилтныг олж тодорхойлоход тус болсныг онцлов.  

Тэрээр хэлэхдээ “энэхүү хөтөлбөр нь ажилтны аюулгүй байдлыг сайжруулаад зогсохгүй орон нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлж өгч байна. Компанид шинээр ажлын байр зарлагдах үед тэд үндсэн ажилтнаар дэвшин ажиллах, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, ур чадвараа хөгжүүлэхийг бид дэмждэг” гэв. 

Автобусны жолооч Тиссалоника Путри уул уурхайн салбарт орж, ажлын шинэ гарааг эхлүүлэх боломжийг баяртай хүлээн авчээ.   

Тиссалоника хэлэхдээ “уурхайн сайтын ойролцоо амьдардаг гэрийн эзэгтэйн хувьд би өөрийгөө уул уурхайн салбарт ажиллана гэж огт төсөөлж байгаагүй.

Энэ ажил надад ажил мэргэжлийн гарааг эхлүүлж, өсч хөгжих боломжийг олгосон. Би одоо уурхайн хамгаалалтын албанд ажиллаж байна“ гэв. 

Олон талт байдал, оролцоог хангах санал, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд-ээс авна уу.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm