Оюу Толгой уурхайн C2S төслийн уулзах нэвтрэлтийг гүйцэтгэсэн багийн амжилтыг тэмдэглэлээ

Огноо
Арван нэгдүгээр сар 18, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Оюу Толгой уурхай дах C2S төслийн баг налуу амны уулзах нэвтрэлтийг амжилттай гүйцэтгэсний баярыг Монгол дах манай баг удаа дараа цуглаж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.  

Үндэсний оператор Хишиг Арвин Индустриал ХХК-тай байгуулсан хамтарсан компанийн баг хамт олон 8-р сард налуу амыг 2-р босоо амтай амжилттай холбосон юм. 

Тус баг хамт олон Оюу Толгой төсөлд нэн чухал C2S системийг хүлээлгэн өгсөн төдийгүй Хөдөлмөрийн чадвар түр алдахад хүргэх осол зөрчил гаргалгүй 3 сая цаг ажиллаж “Хүн бүр өдөр бүр аюулгүй байх” зорилтыг амжилттай биелүүлсэн.    

Монгол улсын хүн амын зорилтот бүлгийн 70 орчим хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан тул ийнхүү цуглаж баяр тэмдэглэх боломжтой болсон юм. Манай багийнхан амжилтаа хамт тэмдэглэж, бие биетэйгээ уулзацгаасандаа баяртай байсан.  

2016 оноос хойш тус төсөлд гар бие оролцсон 431 хүн болон одоо тус төсөлд ажиллаж байгаа 220 хүний хичээл зүтгэлийг онцолсон юм.   

Мөн арга хэмжээний үеэр Тийсс компанид 5, 10, 15 жил ажилласны шагналыг 54 ажилтанд гардуулсан юм.

Төсөлд гар бие оролцсон бүх хүнд баяр хүргэе! 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm