Орон нутагт өрнөсөн үйл явдлын тойм

Огноо
Есдүгээр сар 17, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Ажиллаж, амьдарч буй орон нутгийн амьдралд оролцох, орон нутагт үр өгөөжтэй санал санаачилгыг дэмжих нь Тийссийн “Урт хугацааны үр өгөөжийг бий болгох” болон нийгмийн лицензийг хүчинтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.  

Австрали дах Тийссийн баг хамт олон өнгөрсөн наймдугаар сард орон нутагт зохион байгуулагдсан олон хурал уулзалт, гала арга хэмжээнд идэвхтэй оролцож, орон нутгийн арга хэмжээнд хоол, зууш, ундаагаар үйлчлэх зэргээр ихэд завгүй байлаа.    

Наймдугаар сарын онцлох үйл явдлаас дурдвал: 

Нью Саут Уэльс  

Генетикийн өвчин судлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор жинсэн хувцсаар жигдэрч, хандив цуглууллаа  

Маунт Артур Саут дах хамт олон “Генетикийн өвчин судлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор жинсэн хувцсаар жигдэрч, хандив цуглуулах өдөр” барбекью арга хэмжээ зохион байгуулж, хандив цуглууллаа. Цугларсан хандивыг “хүүхдүүдийн амь насыг аврахын төлөө маш хүнд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг” Жийнс фор Жийнс байгууллагад хандивласан байна.  

Өмнөд Австрали 

Проминент Хилл болон “AMY” шалгаруулалтад оролцогсод “Дээд Спенсерийн булан дах засвар үйлчилгээний байгууллагуудад зориулсан бага хурал (ДСБДЗҮАЗБХ)-д оролцлоо    

Ваяалад зохион байгуулагдсан ДСБДЗҮАЗБХ-ийн 17-р бага хуралд Тийссийг төлөөлөн Проминент Хилл уурхайн ХАБЭАС-ын ахлах мэргэжилтэн Тони Финлэй оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Проминент Хилл уурхайг багтаасан Дээд Спенсерийн буланг дэмжихэд зориулагдсан бөгөөд тус бүс нутаг нь орон нутгийн, үндэсний болон олон улсын эрдэс боловсруулалтын салбарт засвар үйлчилгээ үзүүлдгээр танигдсан билээ.  

Арга хэмжээний үеэр Уугуул иргэдийн түнш байгууллагууд, “AMY” шалгаруулалтад оролцогсод болон захиалагч Ooз Минералс компани мэдээллийн булан ажиллуулсан бөгөөд Тони тэдгээр хэсгүүдэд зочилж, харилцан хамтын ажиллагаа, түншлэлийн үр өгөөжийг сурталчлах ажилд дэмжлэг үзүүлсэн байна. Тийсс компани азын сугалаанд CAT793D автосамосвалын жижигрүүлсэн, үзүүлэнгийн загварын машинаар оролцсон бөгөөд тус шагналыг Ваяала дах орон нутгийн жижиг компани хожсон юм.  

Куинслэнд 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг таниулах долоо хоног 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг таниулах долоо хоногийн үеэр Замын цагдаагийн ахлах ажилтнууд болох Ник Шмидт, Бретт Клайв нар Дайсарт дунд, ахлах сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг танилцууллаа.  

Сурагчид Ник, Бреттэй ганцаарчилсан ярилцлага өрнүүлж, асуулт хариултын болон өнгөөр будах уралдаанд оролцсон юм. Тус арга хэмжээнд Тийсс компани хоол хүнсээр ивээн тэтгэж оролцсон бөгөөд уралдааны ялагчдад Тийссийн сурталчилгааны бүтээгдэхүүн гардуулан өгсөн.  

Дайсарт сургуулийн ШУТИМ хөтөлбөрт дэмжлэг үзүүлэв  

Лэйк Вермонт дах хамт олон “хэлхээний иж бүрдэл” 30 ширхэгийг бэлдэж, шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математик (ШУТИМ)-ийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсэж буй Дайсарт дунд сургуулийн хүүхдүүдэд бэлэглэж, дэмжлэг үзүүллээ.   

Дайсарт дах Нетболлын холбоонд Тийсс дэмжлэг үзүүлэв  

Миддлтаун хотод зохион байгуулагдсан Төв Куинслэндийн багт наадамд оролцсон Дайсарт дах Нетболлын холбоонд Тийсс болон Катер Кээр компаниуд дэмжлэг үзүүллээ. Тухайн арга хэмжээний үеэр хамгийн их хэрэгтэй байсан зууш, ундааг нийлүүлсний зэрэгцээ багийн гишүүд сэрүүцэхэд зориулсан сүүдрэвчээр хангасан. 

Өглөөний цай арга хэмжээ  

Курра Норт төслийн төлөөлөгчид Динго номын санд зохион байгуулагдсан өргөн хүрээний “Өглөөний цай” арга хэмжээнд оролцож, цай уух зуур орон нутгийн иргэдтэй ярилцсаны зэрэгцээ тус өглөөний цайны үеэр зохион байгуулагдсан олон арга хэмжээнд оролцлоо.   

Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж, байнга дэмжлэг үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний илүү сайжруулсан төвийг барьж байгуулахад тусалж байгаа томоохон компаниудын адилаар Тийсс компани энэхүү арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн оролцсоныг онцлон сайшаасан юм.   

Нисдэг тэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “RACQ Capricorn Helicopter” байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэх Гала арга хэмжээ  

Нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, орон нутаг дах бидний түнш “Capricorn Helicopter Rescue” байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэх Гала арга хэмжээнд Куинслэнд дэх манай хамт олон гоёлын хувцсаа өмсөж очицгоосон юм. Тэд Рокхэмптонд түнш байгууллагын хамтаар нэгэн оройг хамтдаа тэмдэглэж өнгөрүүллээ.  

Блэкдаун гүйлтийн тэмцээн  

“Блэкдаун” гүйлтийн тэмцээнд оролцож байгаа гүйгчдийг Лэйк Вермонт төслийн ажилтнууд болох Таниа Кларк, Луи Лай нар ус, хөнгөн зуушаар хангаж дэмжлэг үзүүллээ. Тэмцээнд оролцогчид сүүлийн 7км замыг гүйж дуусгахаас өмнө түр амрах 4-р цэгт манай эмэгтэй ажилтнууд тэднийг ус, хөнгөн зуушаар цэнэглэв. Сайн ажиллалаа! 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm