МАӨНУ хөтөлбөрөөр дамжуулан Уугуул иргэдийг сургаж, дадлагажуулж байна

Огноо
Зургадугаар сар 23, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Та бүхэнд Воннаруа омгийн Бежай Тудорыг танилцуулж байна. Тэрээр саяхан Маунт Артур уурхайн багт дадлагажигч оператороор ажиллаж эхэлсэн билээ. 

Тийссийн хэрэгжүүлдэг “Маунт Артурын Өмнөд Нутгийн Уугуул” дадлагажигч хөтөлбөрт (МАӨНУ) энэ жил хамрагдсан орон нутгийн зургаан дадлагажигчийн нэгээр Бежай тодорсон юм. 

Энэ оны гуравдугаар сараас төсөлд ажиллаж эхэлсэн Бежай салбарын шилдгүүдээс суралцаж өөрийн ур чадварыг хөгжүүлэхийг эрмэлздэг нэгэн билээ.  

Тэрээр хэлэхдээ: “хүнд даацын автосамосвал ажиллуулж, томоохон төсөлд хувь нэмэр оруулан ажиллах хариуцлагыг мэдэрч байна.  

Тийссийн ажилтнууд бүгд надад тусалдаг. Энэ салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, эрч хүчтэй, биднийг амжилт өөд дагуулах сургагч нараас би суралцаж байна. 

Би өмнө нь Катерпиллар 793 машиныг ажиллуулах шалгалтад тэнцэн, экскаваторын оператортой хамт дадлагажиж байсан” гэв. 

Гурван хүүхэд (Кингстон -төрсөн охин, Кохэн болон Хөүп-дагавар хүүхдүүд)-ийн эцэг Бежай өөрөө болон түүний гэр бүл уул уурхайн салбарын үр өгөөжийг хэрхэн хүртэж байгааг онцолсон юм.   

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “5хоног  ажиллаж 4 хоног амардаг ростерын амьдралын хэв маяг надад гэртээ байж, хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх, спортоор хичээллэхэд нь туслах боломжийг олгодог.  

Мөн карьер, санхүүгийн хувьд ч надад маш их боломж бололцоог олгодог” гэв. 

Уугуул иргэдийг хөдөлмөр эрхлэх, Тийсст ажил мэргэжлээрээ өсөж хөгжихөд туслах зорилгоор МАӨНУ хөтөлбөрийгэхлүүлэхэд  Маунт Артур дах Олборлолт хариуцсан менежер Жон Хамсон дэмжлэг үзүүлсэн байна.  

“Ажлын байранд нутгийн уугуул иргэдийн оролцоог нээлттэй хүлээн авч, дэмжиж ажилладаг баг хамт олны нэгэн хэсэг болон ажиллаж байгаад их баяртай байна.  

Нийт 12 сарын хугацаанд үргэлжлэх МАӨНУ хөтөлбөр нь суралцагсдад төрөл бүрээр сурч хөгжих боломжийг олгохоос гадна салбартаа бүтэн цагийн ажил хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж, дэмжлэг үзүүлдэг” гэв. 

Тийссийн МАӨНУ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах имэйлээр холбогдоорой: info.singleton@programmed.com.au

X