Куинслэнд дэх үйл ажиллагааны Техникийн үйлчилгээний ахлах мэргэжилтэн Арготой танилцацгаая

Огноо
Арван нэгдүгээр сар 22, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Дэлхийн талыг тойрон аялж, олон төсөлд хувь нэмрээ оруулсан хугацаа буюу Тийсст ажилласан 15 жилийн хугацааг Арго Мухержэ “өөрийн насан туршийн үнэт хөрөнгө” хэмээн нэрийддэг. 

Арго өөрийн ажил амьдралын замналыг анх 2006 онд Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд Уул уурхайн инженерээр эхлүүлж байсан юм. Өнөөдөр тэрээр Куинслэнд дэх Тийссийн үйл ажиллагааны техникийн үйлчилгээний ахлах мэргэжилтнээр, ашигт малтмалтын олборлолтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхийг зорин баг хамт олноо удирдан ажиллаж байна.  

Арго хэлэхдээ “Миний гүйцэтгэдэг ажил үүрэг бол ажилтнуудаа хөгжүүлж, чадавхжуулахад чиглэдэг бөгөөд энэ нь захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, уурхайн төлөвлөлтийн дагуу үр ашигтай ажиллах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн нөү-хауг бий болгоход хувь нэмрээ оруулдаг.    

Үүнийг би: миний туршлагаас суралцан, шийдлүүдийг тодорхойлох, төслийн хүрээнд шинэ процессуудыг бий болгох боломж гэж хардаг” гэв.  

Тийсст ажиллах онцлогийг олон арван жилийн туршид тодорхойлсоор ирсэн - зарим үед хэцүү санагддаг хэдий ч үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг ‘хийж чадна’ гэсэн хандлага Аргод хамгийн их таалагддаг.  

Тэрээр цааш үргэлжлүүлэн “Бидэнд өдөр бүр өөрийн чадамжийг бүрэн дүүрэн ашиглах, шинэлэг байх, өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадваруудыг эзэмших уян хатан боломжийг бүрдүүлж өгсөн нь ажил мэргэжлээрээ өсөж хөгжихөд тусалсан. 

Тухайлбал үүнд хамгийн сүүлийн техник, технологитой ажиллахаас эхлэн ашигт малтмал, бүс нутгаар ялгаатай Тийссийн төслүүдийн хүрээнд өөрийн ухаалаг арга барилыг ашиглах зэрэг олон боломж багтана. 

Ийм өргөн хүрээнд ажиллах нь салбарын шилдэг, чадварлаг ажилтнуудтай хамтран ажиллахаас гадна тэднээс суралцах боломжийг надад бүрдүүлж өгч байсан” хэмээн онцлов.  

Тэрээр уул уурхайн залуу инженерүүдэд уурхайн талбайд ажиллахыг зөвлөдөг.  

Арго хэлэхдээ “Гэр бүл, найз нөхдөөс хол, уурхайн талбайд ажиллах нь хэцүү байж болох хэдий ч уул уурхайн залуу инженерүүдийн хувьд энэ нь тэдний хүсдэг зүйл юм. 

Уурхайн талбарт ажиллах нь ‘шаргуу бөгөөд ухаалгаар ажиллах чадвартай болохыг өөртөө болон бусдад нотлон харуулах’ боломжийг олгодог. Талбайд ажиллаж байсан туршлага таныг хүчирхэгжүүлж, илүү итгэлтэй удирдагч болгодог” гэв.  

Бауэны сав газарт ажилладаг Арго болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах боломж нээлттэй байна. Тийсс компани Уул уурхайн инженер, Засварын төлөвлөгч болон бусад олон ажлын байранд ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Та дэлхийн түвшний баг хамт олонтой нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm