Чилид хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөр нь эмэгтэйчүүдэд уул уурхайн салбарт ажиллах боломжийг олгож байна

Огноо
Тавдугаар сар 04, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Чили дэх Тийссийн баг нь албан ёсны сургалтын үйл ажиллагаа явуулдаг Сефомин компанитай хамтран уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.  

 

Чадавхийг бий болгож байна  

 

Чили дэх Тийсс компанийн сургалтын зохицуулагч Карла Сеговиа бол тус хөтөлбөрийг боловсруулж, энэ оны 1-р сараас хэрэгжүүлэх ажилд оролцсон багийн гол хүн юм.  

Карла хэлэхдээ: “эрчүүд түлхүү ажилладаг уул уурхайн салбарт орж ажиллахад эмэгтэйчүүдэд хүндрэл бэрхшээл үүсдэг. 

Бид Чили дэх зорилтуудаа маш ойлгомжтой тодорхойлсон. Өөрөөр хэлбэл орон нутгийг дэмжих, авснаа эргүүлэн өгөх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг бүс нутагтаа хэрэгжүүлэх боломж бидэнд олдсон юм. 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сэрээт өргөгчийн оператор, оосорлогч, сумт краны операторын мэргэжил эзэмшиж, үнэмлэхтэй болох боломжийг эмзэг бүлгийн хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдэд олгодог юм.  

Эдгээр нь уурхайн сайтад эрэлт ихтэй мэргэжил бөгөөд бусад олон салбарт ч шилжин ажиллах боломжтой. 

Бид эмэгтэйчүүдэд илүү боломж олгох үүргийг хүлээн авч, урьд өмнө тухайн чиглэлээр ажилласан туршлагагүй бөгөөд сургалтад хамрагдаж байгаагүй эмэгтэйчүүдийг тухайн үед сул байсан 22 ажлын байрны 18-д нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд авч ажиллуулсан.  

Тэднийг урьд өмнө төсөөлж ч байгаагүй амжилтад хүрэх итгэлтэй болж, урам авч, шинэ ур чадвар эзэмшсэнийг харах сайхан байдаг” гэв.

 

Өөрчлөлт хийж байна 

 

Мажорий Перез бол тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн нэг бөгөөд тэрээр “Урьд өмнө ажиллах юмсан гэж боддог байсан салбарт ажиллах боломжийг тус хөтөлбөр надад нээж өгсөн” гэж яриагаа эхлэв.  

Тэрээр цааш нь “Тийссийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг Cefomin компани Инстаграмд байршуулсан байсныг хараад боломж байгааг анх мэдэж авсан юм.  

Би машин техник жолоодож, ажиллуулж сурах хүсэлтэй явдаг байлаа. Гэсэн хэдий ч сургалтад суух мөнгө олддоггүй байсан. Гэтэл тэр зарыг мэргэжил эзэмших том боломж юм байна гэж харсан.  

Одоо би хөтөлбөрөө дүүргэчихсэн байна. Чадавхаа хөгжүүлж, сурч мэдсэн, хүрсэн зүйлээрээ бахархаж байна.  

Одоо би сэрээт ачигчийн операторын үнэмлэхтэй болсон. Энэхүү ур чадварыг би өөрийн намтарт бичих болно.  

Надад операторын ажил олдоно гэдэгт итгэлтэй байна. Надад ажлын байрны хэд хэдэн санал ирсэн бөгөөд тэдгээр саналын зарим нь ажлын сонгон шалгаруулалтын шатанд явж байна.  

Харамсалтай нь КОВИД-19 цар тахлын улмаас бага зэрэг хойшлогдоод байгаа ч ажилтай болно гэдэгтээ итгэлтэй байна.  

Надад санхүүгийн боломж байхгүй байсан ч энэ хөтөлбөр маш том боломж олгосон.  

Манай ангид олон эмэгтэй суралцаж байгааг харахад гайхалтай санагдаж байсан. Одоо ч заримтай нь холбоотой байдаг.  

Бид бүгд урам зориг олж авсан бөгөөд уул уурхайн салбарт ажиллахыг хүсэж байна” гэв. 

 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm