Гүйцэтгэх захирал солигдсон болохыг Тийсс компани мэдээллээ

Огноо
Долдугаар сар 16, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн Гүйцэтгэх захирал Даглас Томпсон Гүйцэтгэх захирлын албан үүргийг хүлээлгэн өгч байгааг мэдэгдлээ. 

Даглас хэлэхдээ "15 жил Тийсс компанид ажиллаж, цаашид улам хүчирхэгжих компанийн хөгжлийг хамтран бүтээлцсэний эцэст миний бие энэхүү албан тушаалыг ‘ямагт хувьсан өөрчлөгдөж буй салбарын шинэ түүхийг хамтдаа бичилцэх сонирхолтой цаг үед биднийг удирдан чиглүүлэх хүнд’ хүлээлгэн өгч, шинэ боломжуудыг эрэлхийлэх цаг ирлээ” гэв. 

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал Майкл Райт өнөөдрөөс Тийссийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхэллээ. 

Майкл өмнө нь Тийссийн Ерөнхий захирал бөгөөд CIMIC Группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаа, ажилтнууд, захиалагчдын талаар сайтар ойлголттой нэгэн билээ. Майкл бол хүчирхэг бөгөөд аюулгүй ажиллагаа, гүйцэтгэлд анхаарч ажилладаг баг бүрдүүлэх замаар захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны гүйцэтгэлийг шилдэг байлгахад анхаарч ажилладаг, өндөр ур чадвартай, шинэлэг удирдагч юм. 

Майкл хэлэхдээ "одоо хашиж буй Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирлын албан үүргээс гадна Тийссийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. 

Анх 1998 онд ажилд орсон үеэс эхлэн миний бие энэхүү гайхалтай байгууллагын нэгэн хэсэг байсаар ирсэн бөгөөд тэр цаг үеэс хойш Тийсс болон ажилтнуудаар бахархах сэтгэл, тэднээс авах урам тасраагүй юм. Гайхалтай ирээдүйг цогцлоохын тулд шинэ хөрөнгө оруулагчид маань өөрсдийн хүчээ бүрэн зориулах хүсэл эрмэлзэлтэй байгаа бөгөөд бидэнд ч мөн адил Тийссийг шинэ эринд авчрах сайхан боломж байна” хэмээн онцлов. 

Тийссийн баг хамт олон, захиалагчдад тодорхой байдлыг бий болгох, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахын тулд Майкл, Дуглас нар удирдлагын албан үүргийг саадгүй шилжүүлэхээр хамтран ажиллаж байна. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm