Тийсс компани Лэйк Вермонт уурхайд SATS технологийг ашиглаж байна  

Огноо
Ангилал
  • Innovation
  • ХАБЭАБО
Tag хийх

Тийсс компани нь Cat® MineStar™ коммандад бульдозерын программыг аюулгүй нэмж Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхайн үйл ажиллагаанд ашиглаж эхэлжээ.  

Хагас автомат тракторын систем (SATS) суурилуулсан Caterpillar D11 загварын нийт зургаан бульдозерыг төслийн сайтад авчран ашиглаж эхэлснээр тус сайт нь үйл ажиллагааны бүс нутгуудын хүрээнд тус технологийг хамгийн ихээр ашиглаж буй сайт болсон байна.  

SATS шийдэл нь нэг операторт дөрвөн бульдозерыг оффисын орчинд алсаас удирдах боломжийг олгодог. Лэйк Вермонт уурхайд зургаан SATS бульдозерыг операторын зэрэгцээ хоёр станцад зайнаас удирдан ажиллуулдаг юм.  

2020 оны эхээр туршилтыг эхлүүлснээс хойш тус баг хамт олон 1.9 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэсний зэрэгцээ автоматжуулалтаас шалтгаалсан осол, гэмтэлгүй ажилласан.  

Тийссийн Автоматжуулалтын үйлчилгээ хариуцсан менежер Трэнт Смит "тус технологи нь түүний багт хөрс түрэлтийн ажлыг илүү тогтвортой явуулах боломжийг олгосон, бүтээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн" гэж үзэж байна.  

Трэнт хэлэхдээ: “Бульдозерын ашиглалт 25 хүртэл хувиар нэмэгдсэн бөгөөд бид автомат горимд өдөрт 22-23 цаг ажиллаж байна.  

Бульдозерын ажиллагаа зогсохгүй тул сул зогсолтгүй ажиллах бас нэгэн давуу талыг олгодог. Автомат удирдлагатай бульдозер нь операторын өгсөн программын дагуу ажилладаг бөгөөд ямар ч тохиолдолд төлөвлөгөөнөөс гаждаггүй.  

Операторууд өндөр эрсдэлтэй орчинд ажиллахгүй тул тус технологи нь аюулгүй ажиллагааг хангах үр ашигтай болох нь батлагдсан.  

Мөн бульдозеруудыг сайтын оффисоос операторууд хянаж удирддаг болсноор тоног төхөөрөмжөөс бууж, суухад гэмтэх, бэртэх эрсдэл, сийрүүлэгч тоноглолыг ашиглах үеийн эргономик асуудлуудаас үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой болсон” гэв.  

Техник тусламжийн багуудтай хамтран ажилласнаар хэрэглээ, ур чадварын бэрхшээлийг түргэн шийдвэрлэх боломжийг төслийн багт олгосон.  

Трэнт хэлэхдээ: “Операторуудынхаа хүрсэн амжилтаар маш их бахархаж байна. Энэхүү систем нь машин техникийг талбайг ажиллуулахаас огт өөр байсан тул анх эхлүүлж байсан багийнхан тус системийг ажиллуулахад хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан.  

Ажилтнууддаа системийн талаар мэдлэг, ур чадвар олгох чиглэлээр машин техникийн үйлдвэрлэгчтэй хамтран ажилласан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч тэд өндөр ур чадвартай операторууд болсон.  

Тэд эхэндээ хоёр бульдозер ажиллуулж байсан бол одоо дөрвөн бульдозерыг нэгэн зэрэг ажиллуулдаг болсон” гэв.  

Тийсс компани тус төслийн хүрээнд технологийг хэрэгжүүлэх, оновчтой болгох чиглэлээр Катерпиллар, Хастингс Дийринг компаниудтай хамтран ажиллаж байна.  

Хастингс Дийринг компанийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Саймон Зиллман нь Тийсс компани дэвшилтэт технологийг ашиглахдаа хүний нөөц болон процессыг хослуулахад анхаарч ажилладгийг сайшаасан юм.  

Автоматжуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс Тийсс компани үйлдвэрлэлийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, үйл ажиллагааг жигд, оновчтой байлгахын тулд SATS технологи бүхий бульдозеруудыг хөрс хуулалтын ажилд үргэлжлүүлэн ашиглахаар болсон.  

Саймон хэлэхдээ: “Тийсстэй ажиллахад маш урамтай байсан. Тэдний баг шинийг сурч хэрэгжүүлэх чадвар өндөртэй, хүн бүр үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүсэл эрмэлзэлтэй байдаг.  

Төслийн талбайд машин техник засварлаж байгаа засварчнаас эхлээд дээд удирдлага хүртэлх бүхий л түвшинд бид Тийсстэй хамтран ажиллаж байна.  

Тийсс компани нь хөрс түрэлтийн коммандыг Лэйк Вермонт уурхайд бульдозерын ашиглалтыг нэмэгдүүлэх, процессын нийцлийг хангах, уул уурхайн шилдэг туршлагыг хэвшүүлэх замаар нэгж өртгийг бууруулах зорилгоор мөн ашигладаг.  

Тийсс компани нь сайт бүрийн онцлогт тохирсон хамгийн шилдэг шийдэл, үр өгөөжийг бий болгох чиглэлээр захиалагч, мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.   

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm