Маунт Плийзэнт уурхайд ажил гүйцэтгэх гэрээг 4.5 жилээр сунгалаа

Огноо
Наймдугаар сар 12, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани ба МАЧ Энержи Австралиа компанийн хооронд байгуулсан гэрээ сунгагдаж, Австралийн Хантерын хөндийд орших Маунт Плийзэнт уурхайд бид уул уурхайн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр боллоо.  

 

Ийнхүү гэрээ сунгагдсанаар Тийсс компанийн орлого 4.5 жилийн хугацаанд 920 орчим сая доллараар нэмэгдэх юм.  

Анх 2017 онд уурхай шинээр нээгдсэнээс хойш Тийсс компани тус уурхайд өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн иж бүрэн үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 

Тийсс компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ “2017 оноос хойш бид уурхайн төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд хийх, ажлын дэс дарааллыг оновчтой төлөвлөх ажлыг хариуцаж, захиалагчийг онцгой үр дүнд хүрч ажиллахад дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Маунт Плийзэнт уурхайд Мач Энержи компанитай хамтран ажилласан таван жилийн бат бэх харилцаанд тулгуурлан энэхүү гэрээг сунгалаа. Бид Аппер Хантер бүс нутагт нийгэм, байгаль орчин, эдийн засгийн урт хугацааны үр өгөөжийг бий болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна” гэв.  

Австрали, Номхон далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Шон Ньюбэрри хэлэхдээ “Салбартаа тэргүүлэх байгаль орчны туршлагыг нэвтрүүлж байсан Маунт Плийзэнт уурхайд бид үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Харилцан үр өгөөжтэй үр дүнд хүрэх, мөн тогтоосон харилцаагаа бэхжүүлэхийн тулд Масвэллбрүүк бүс нутагтай үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байна” хэмээн онцлов.  

Тийсс компани нь Хантерын хөндийд орших гурван уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх, сургалтад хамрагдах боломжоор хангах, орон нутгаас худалдан авалт хийх, орон нутгийн иргэд болон уугуул иргэдтэй хамтран ажиллах замаар нийгэмд үр өгөөж хүртээхийг зорин ажилладаг.    

Гэрээний сунгалт 2022 оны 4-р сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm