Индонезид Тийсс үйл ажиллагаа явуулж эхэлсний 33 жилийн ой тохиолоо

Огноо
Арван нэгдүгээр сар 16, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Энэ сард Индонез дах манай хамт олон тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж эхэлсний 33 жилийн ойг тэмдэглэж байна. Тэд ололт амжилт болон Индонез дах Тийссийн үйл ажиллагааг онцоллоо.  

Тийсс хэд хэдэн хамтарсан компаниар дамжуулан зах зээлд нэвтэрсний дараа анх 1970-аад онд Индонез дах үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1988 оноос хойш манай баг хамт олон 150 төслийг гүйцэтгэж, амжилтаа бататган, тус бүс нутгийн захиалагчдад оновчтой шийдлүүдийг гаргаж өгч, хэрэгжүүлэх хүргэх амлалтуудаа тогтмол биелүүлсээр ирсэн.  

КОВИД-19 цар тахлын хязгаарлалтуудаас үл хамааран манай хамт олон цахимаар холбогдож асуулга, тоглоом болон вебинар зэрэгт хамтдаа оролцсон.   

График дизайнер бөгөөд Хорооны дарга Мэйди Наоми Кесек багийнхаа идэвхтэй оролцоонд тун сэтгэл хангалуун байснаа илэрхийлсэн юм.  

Мэйди хэлэхдээ “Хэдийгээр бид цар тахлын хоригоос шалтгаалаад арга хэмжээг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал байсан ч манай бүх сайт дах ажилтнууд арга хэмжээнд идэвхтэй оролцсонд туйлын баяртай байна. 

Бидний зохион байгуулсан ‘Хөгжилтэй асуулт’-ын тэмцээнд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд цахим арга хэмжээ тус бүрд 300 гаруй хүн оролцож байсан.    

Энэхүү тэмдэглэлт арга хэмжээг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлж, оролцсон багийн бүх гишүүддээ талархал илэрхийлье” гэв. 

Индонез дах Тийссийн үйл ажиллагааны талаар Индонез дах Гүйцэтгэх захирал Жэффри Коунанг өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.  

Тэрээр хэлэхдээ “Тийсст ажиллах хугацаандаа би, энэхүү бизнесийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж байсан. 

Олон ч хүмүүсийн хувьд Тийсст ажиллана гэдэг нь зүгээр л ажил хийж орлого олохдоо бус харин хойч үедээ үлдээх түүхийг бүтээж буй хамт олны нэг хэсэг нь байх нь чухал юм. 

Ирэх жилүүдэд ч бас амжилттай ажиллахын тулд энэ хандлагыг үргэлжлүүлэн дэлгэрүүлцгээе” гэв. 

Бусад сайтуудын баг хамт олноос Индонез дах Тийссийн хамт олонд ойн баярын мэнд хүргэж буйг  энэ видеоноос  үзнэ үү. Түүнчлэн та энд дарж тус видеог Индонезийн бусад бүс нутгийн хэлээр үзэх боломжтой.   

Индонез дах Тийссийн тухай товч мэдээлэл: 

  • Манай баг Калимантан, Сулавеси аралд оффисын хоёр байр, төслийн зургаан сайтад үйл ажиллагаа явуулж байна   
  • Манай баг 1992 оноос хойш дадлагажигчдад зориулсан хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд 1500 гаруй хүнийг сургалтад хамруулаад байна. Тус хөтөлбөрийг Индонезийн Засгийн газраас үнэлж, “Шилдэг дадлагажуулах хөтөлбөр” шагнал олгосон. 
  • Манай баг Баликпапанд агрегат үйлдвэрлэлийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн бөгөөд одоо Тийссийн агрегат үйлдвэрлэлийн төв болсон.  
  • Тийсс компанид 7,300 гаруй ажилтан ажиллаж байна  
  • 38 ажилтан хүүхэддээ Тийсс гэдэг нэр өгсөн байна.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm