Нисдэг тэргээр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад Тийсс компани амжилттай туслалцаа үзүүлж байна

Огноо
Зургадугаар сар 10, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Баруун Австралид нисдэг тэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Royal Flying Doctor Service (RFDS)” байгууллага болон “Westpac Rescue” аврах багтай Тийсс компани орон нутагт шинээр түншлэл тогтоосон нь Австралид агаарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тус байгууллагад болон бүс нутгуудад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад Тийсс компани дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана гэсэн үг юм.  

“RFDS” байгууллага болон “Westpac Rescue” аврах багтай шинээр хоёр түншлэлийн гэрээ байгуулсан нь Куинслэндийн “RACQ Capricorn Rescue Helicopter Service” (нисдэг тэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага) болон RACQ CQ Rescue (аврах баг)-тай Тийсс компанийн тогтоосон харилцааг дэмжиж буйн илрэл юм.  

Орон нутагт анхаарах  

Тийссийн ажиллаж, амьдарч байгаа орон нутагт мэдээлэлд тулгуурлан хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн, Австралийн Нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ХАЛАМЖ гэдгээр танигдсан)-ийн хүрээнд энэхүү түншлэлийн гэрээг байгуулсан  

Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, орон нутгийн иргэдийн амьдрах чадвар, сайн сайхан байдалд дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарна.  

Тийсс компанийн Орон нутаг, Олон талт байдал, Оролцоог дэмжих асуудал хариуцсан меженер Антеа Крэйг хэлэхдээ “манай баг хамт олон RFDS, RACQ CQ Rescue, RACQ Capricorn Rescue Helicopter Rescue Service болон Westpac Rescue Helicopter Service байгууллагуудтай хамтран ажиллах ажиллаж, бүс нутгуудад нисдэг тэргээр эмнэлгийн чухал тусламж, үйлчилгээг үзүүлэх болсондоо баяртай байна.   

Бид Захиалагчид, ажилтнууддаа болон орон нутагт урт хугацааны үр өгөөжийг бий болгохыг зорин ажилладаг.  

Ирээдүй хойч үедээ тогтвортой үр өгөөжийг өвлүүлэхэд чиглэсэн бидний үйл ажиллагаа зөвхөн уул уурхайгаар хязгаарлагддаггүй. Ийм ч учраас орон нутгийн амьдралд оролцож, орон нутгийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, санаачлагыг дэмжих нь чухал байдаг.  

Бид агаарын эмнэлгийн чухал тусламж үйлчилгээг бүс нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд эдгээр байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэв.  

Манай түнш байгууллагуудын тухай    

Манай түнш байгууллагууд жилийн 365 хоногт 24 цагийн турш агаарын эмнэлгийн өндөр түвшний тусламж, эрэл хайгуул, аврах үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр байгууллага нь өвчтөнийг нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх, ерөнхий эмчийн үзлэг оношилгоо, эрүүл мэндийн үзлэг, шүдний эмчилгээ, зайнаас эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөх зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна сураггүй байгаа хүмүүсийн байршил тогтоох үйлчилгээ үзүүлдэг.   

2021 оны турш Тийсс компани нь дараах байгууллагуудын чухал тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын тодорхой үр дүнд хүрч ажиллана. Үүнд:   

  • Баруун Австралид нисдэг тэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Royal Flying Doctor Service (RFDS)” байгууллага – халдварыг хянах 18 тохиолдлын жишээг гаргаж, тэдгээр тохиолдол гарахад бэлтгэлтэй байлгах үүднээс Баруун Австрали дах “RFDS”-ийн техникүүдийг бэлдэхэд үзүүлж байгаа дэмжлэг нь вирусийн болон бусад өвчний халдвар авсан, мөн Ковид-19-өөр өвдсөн өвчтөнийг аюулгүй тээвэрлэх боломжийг олгох юм.  
  • “Westpac” нисдэг тэргээр аврах үйлчилгээ үзүүлдэг байгууллага – Нью Саут Уэльс мужийн хойд нутгийн иргэд чанартай халамж, үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурынхныг элсүүлэх аян, сайн дурынхны чуулганыг жил бүр зохион байгуулна.  
  • “RACQ Capricorn” нисдэг тэргээр аврах үйлчилгээ үзүүлдэг байгууллага –  “Step-Up” сайн дурынхны хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь жилийн туршид сайн дурынхныг элсүүлж, тогтвортой ажиллуулдаг.  
  • “RACQ CQ” Rescue нисдэг тэргээр аврах үйлчилгээ үзүүлдэг байгууллага –Нисгэгчид болон бага эмч нарыг  сургах болон сургалтын тоног төхөөрөмж, статик олс зэргийг сайжруулахад хувь нэмэр оруулна.   
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm