Антилл төслийн үндсэн гүйцэтгэгчээр Тийсс компанийг сонголоо 

Огноо
Аравдугаар сар 07, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Австралийн Куинслэнд мужийн Маунт Айзагийн ойролцоо орших Антилл зэсийн уурхайн төслийн үндсэн гүйцэтгэгчээр Тийсс компани шалгарсан болохыг дуулгахад таатай байна.   

Гурван жилийн хугацаатай уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохирох зорилгоор тусгай хэлцэл хийхээр төлөвлөж байгаа тухайгаа Австрал Ресурсиз компаниас Тийсст мэдэгдсэн юм. Ажил үйлчилгээний хүрээнд, Тийсс компани Австрал Ресурсиз компанийн зэсийн олборлолтод дэмжлэг үзүүлэх зорилгоор уул уурхайн үйлчилгээ үзүүлэхдээ уул уурхайн хүнд даацын хоёр техникийг ашиглаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.  

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Тийсс компани нь Маунт Айза бүс нутагт 1960-аад оны эхэн үеэс үйл ажиллагаа явуулж ирсэн урт хугацааны түүхтэй бөгөөд бид тус бүс нутагт дахин үйл ажиллагаа явуулах болсондоо баяртай байна. Австрал Ресурсиз биднийг үндсэн гүйцэтгэгчээр сонгосон нь уул уурхайн талаарх манай баг хамт олны мэдлэг, ур чадвар мөн уурхайн хэрэгцээ, шаардлагад тохируулан уян хатан нөхцөлөөр ажилладаг чадварыг үнэлж байгаагийн илрэл боллоо.    

Энэхүү төсөл нь Тийссийн хувьд олборлох ашигт малтмал, уул уурхайн бүс нутаг, үйлчилгээний төрлөөр  бизнесээ үргэлжлүүлэн төрөлжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Бид Австрал Ресурсиз компани болон орон нутагт дэмжлэг үзүүлэхэд шаардагдах бэлтгэлийг сайтар хангасан бөгөөд бидэнд зөв тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал, үйл ажиллагааны баг байгаа” хэмээн онцлов.  

Антилл уурхайн төсөл нь Маунт Айзагаас баруун хойд зүгт ойролцоогоор 80км-т байрлах бөгөөд ашиглалтын Лэйди Анни талбайд явагдаж байгаа зэсийн үйлдвэрлэлийг өргөтгөх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm