Тийсс компанийг Маунт Плийзэнт уурхайн давуу эрхтэй гүйцэтгэгчээр сонголоо

Огноо
Долдугаар сар 02, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь Австралийн Нью Саут Уэльс мужид орших “Маунт Плийзэнт” уурхайд ажил үйлчилгээ гүйцэтгэх давуу эрх бүхий компаниар шалгарсныг дуулгаж байгаадаа баяртай байна.    

 

МАЧ Энержи компани нь уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлүүдийг эцсийн байдлаар тохиролцож, гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухай Тийсс компанид мэдэгдсэн юм.   

Тус гэрээний дагуу Тийсс компани өрөмдлөг, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, овоолго, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, эрчимжүүлсэн нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн бүхий л үе шатыг хамарсан үйлчилгээг хариуцан, үргэлжлүүлэн ажиллана. 

Гэрээ эцсийн байдлаар байгуулагдсан тохиолдолд тус гэрээнээс Тийсс компанийн олох орлого 2022 оны 4-р сараас дөрвөн жил хагасын хугацаанд 925 сая орчим доллар байх төлөвтэй байна.   

Тийсс компани нь 2017 онд Маунт Плийзэнт уурхайг шинээр нээгдэж байх үед тус уурхайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгаль орчин, аюулгүй байдлын стандартуудыг тууштай баримтлан уул уурхайн хөгжил болон үйл ажиллагаанд тус салбарын тэргүүн туршлагыг ашиглаж байна.  Мөн анхны нүүрсийг олборлон гаргахаас хоёр сарын өмнөөс тус уурхайн анхны нөхөн сэргээлтийг эхлүүлсэн нь тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийг дэмжих үүргээ ухамсарлан ажилладгийг илүү өргөн хүрээнд нотлон харуулж байна. 

Австрали дахь Тийсс компанийн Гүйцэтгэх ерөнхий менежер Шоон Ньюбэрри хэлэхдээ “Бид “МАЧ ЭНЕРЖИ” компанитай тогтоосон бат бөх харилцаагаа үргэлжлүүлэн, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна.  Маунт Плийзэнт уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай явуулж, тус уурхай орчмын орон нутгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадах болно” гэв. 

Гэрээ байгуулагдсан тохиолдолд Тийсс компани нь уурхайн үйл ажиллагаанд орон нутгийн бараа, ажил үйлчилгээг ашиглахыг үргэлжлүүлэн дэмжин ажиллах бөгөөд олон талт байдлыг дэмжих, орон нутгийн ажиллах хүчийг татан оролцуулж, тогтвортой ажиллуулах үүргээ ухамсарлан ажиллана.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm