Кавал Ридж уурхайд Тийсс компанийн гүйцэтгэж байгаа ажлын гэрээг 12 сараар сунгалаа

Огноо
Арван хоёрдугаар сар 07, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

BHP Billiton Mitsubishi Alliance (BMA) компани нь Австралийн Куинслэнд мужид орших Кавал Ридж уурхайд Тийсс компанийн гүйцэтгэж байгаа олборлолтын болон засварын ажлын гэрээг 12 сараар сунгалаа. 

 

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Уурхайн дэд бүтцийг барьж байгуулахад анхнаас нь оролцон, эхнээс нь хамтран ажилласан BMA компанийн Кавал Ридж уурхайд үргэлжлүүлэн ажиллаж, үйл ажиллагаагаа аюулгүй, үр дүнтэй үргэлжлүүлэх болсондоо баяртай байна.  

Энэхүү гэрээ байгуулагдсанаар орон нутгийн айл өрх, зэргэлдээ суурин газруудад дэмжлэг болох, мөн Моранбах нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах ажлын байрууд бий болж, орон нутгийн эдийн засагт хөрөнгө оруулалт үргэлжлэн хийгдэх юм” хэмээн онцлов. 

Австрали, Номхон Далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Шоон Ньюбэрри хэлэхдээ: “Ийнхүү гэрээ байгуулж байгаа нь ажлыг илүү ухаалаг аргаар гүйцэтгэж, захиалагчдад урт хугацааны бүтээмж, үр ашгийг бий болгохыг зорин ажилладгийг үнэлсэн явдал юм. Үйл ажиллагаагаа аюулгүй явуулах, тус уурхайг дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай байлгахын тулд, BMA компанитай тогтоосон бат бөх харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Тийсс компани нь 2012 оноос Кавал Ридж уурхайд ажиллаж эхэлсэн ба уурхайн нүүрс боловсруулах үйлдвэр (Сэджмантай хамтран), төмөр зам, уурхайн дэд бүтцийг барьж байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх зэргээр уурхайн цогцолборыг бүтээн байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан. Тийсс компани 2017 оноос гэрээний дагуу олборлолтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх болсон.  

Кавал Риджийн зэргэлдээ Пийк Даунс уурхайд BMA компанийн захиалгаар уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэх гэрээг энэ оны эхэнд 12 сараар сунгасны дараа тус гэрээг ийнхүү сунгасан юм. 

Тийсс компани нь өөрийн хэрэгжүүлж буй Кавал Ридж болон Пийк Даунс төслүүдэд оператор, дугуй засварчин, инженерээр ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Тус багт нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm