Антилл зэсийн уурхайн төсөлд Тийсс компани уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа

Огноо
Арван хоёрдугаар сар 07, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь Австралийн Куинслэнд мужид орших Антилл зэсийн уурхайд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээг Австрал Ресурсиз компанитай байгууллаа.  

 

Гурван жил үргэлжлэх гэрээний хугацаанд Тийсс эхний ээлжинд уурхайн бүтээн байгуулалтын ажилд туслах бөгөөд дараа нь Маунт Айза бүс нутагт орших зэсийн шинэ төсөлд уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.  

Тийссийн Гүйцэтгэх Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ “Энэхүү гэрээ нь захиалагчдад үнэ цэнийг бий болгож өгдөг төдийгүй олон төрлийн ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэх явцад өрсөлдөх чадвартай, тогтвортой уул уурхайн шийдлүүдийг хэрэгжүүлдэг Тийссийн чадварыг үнэлсний илрэл юм. Бид төслийн талбайд нөөцөө байршуулж, зэсийн энэхүү шинэ, сонирхолтой төслийн ажлыг эхлүүлмэгцээ орон нутагт анхаарал хандуулж ажиллах болно” хэмээн онцлов. 

Австрали дах үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Шоон Ньюберри хэлэхдээ: “Бид Антилл уурхайн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг хэрэгжүүлэхээр Австрал Ресурсиз компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна.  

Бид захиалагч болон орон нутгийн хүртэх урт хугацааны үр өгөөжийг бий болгоход хувь нэмрээ оруулахын тулд өөрсдийн тушлага, техникийн мэдлэгээ дайчлан, аюулгүй, найдвартай, бүтээмжтэй үйл ажиллагаанд анхааран ажиллахдаа баяртай байх болно” гэв.  

Антилл уурхайн төслийн хүрээнд Тийсс компани нь оператор, засварчин зэрэг олон ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авч байна. Ажлын байрны саналд амьдралын хэв маягт тохирсон ростер, өрсөлдөхүйц цалин, тогтмол сургалт, хөгжих боломж, Таунсвилл, Кэйрнс, Брисбэнээс нисэх онгоцны тасалбарын төлбөр зэрэг багтсан. Ажилд орохыг хүсвэл thiess.com/careers хаягаар бүртгүүлнэ үү. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm