Тод өнгийн цамц өмсөх өдөр” арга хэмжээнд дэмжлэг үзүүлэв

Огноо
Аравдугаар сар 26, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Орон нутаг дах бидний түнш байгууллага болох Сонсгол ба хэл яриа хөтөлбөрөөс жил бүр зохион байгуулдаг хандивын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Австрали дах манай баг хамт олон “Тод өнгийн цамц өмсөх өдөр”(10 сарын 22) ТОД өнгийн цамцаар жигдэрсэн байна. 

Сонсголын бэрхшээлтэй эсвэл сонсголоо алдсан хүүхдүүдэд шаардлагатай тусламж үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэсэн тусламж, оролцооны хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор 145,000 гаруй ам.долларын хандив цугларчээ.   

Мэдээлэл харилцаа технологийн инженер Мэтт Холмес болон Макaй дах манай баг хамт олон сонин содон, ТОД өнгийн цамцнууд өмсөн, тухайн өдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм. Доорх гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу!  

Нийгэмд хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн өөрийн CARE хөтөлбөрөөр дамжуулан Тийсс компани 20 гаруй жил “Сонсгол ба хэл яриа” хөтөлбөрт дэмжлэг үзүүлсээр ирсэн. 

Бид хүүхдийн сонсголын бэрхшээлийг аль болох эрт оношилж, боловсрол эзэмшихэд тулгарах саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн, сургуулийн сурагчдын сонсгол шалгах “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийг бүс нутгийн хүрээнд үүсгэн байгуулагч, түнш байгууллага юм.   

Тус өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энэхүү вэбсайт-д зочилно уу.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm