АНУ-ын уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг дэмжлээ 

Огноо
Арван нэгдүгээр сар 16, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Саяхан зохион байгуулагдсан “АНУ-ын уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүд” бага хуралд Америк дах манай баг оролцож, АНУ-ын уул уурхайн салбар дах хүндрэл бэрхшээл, боломжуудыг сонсон, суралцаж байна.  

Америкийн бүс нутгийн хүний нөөц, чадавхжуулалт хариуцсан менежер Дэйвид МакЛафлин болон Америкийн бүс нутгийн байгууллагын хөгжил, сургалт хариуцсан дарга Алехандра Арзе нар уул уурхайн салбар дах олон талт байдлын талаар ойлголт авах зорилгоор тус арга хэмжээнд оролцсон юм.   

Танилын хүрээг нэмэгдүүлэв 

Алехандра хэлэхдээ: “Тус бага хурал нь уул уурхайн салбарын бусад эмэгтэйчүүдтэй холбогдох гайхалтай боломжийг бидэнд олгосон. 

Уул уурхайн салбарт ажилладаг бусад эмэгтэйчүүдтэй ярилцах, ажлын замнал, туулсан саад бэрхшээлийн  талаар сонсох боломж олдсонд баяртай байна.  

Арга хэмжээ нь ялангуяа Америкийн уул уурхайн салбар дах олон талт байдал, оролцоог хангахад илүүтэй чиглэж байсны зэрэгцээ арга хэмжээний үеэр зүгээр л асуулт бөглүүлэхийн оронд сэтгэлгээг өөрчлөхийн ач холбогдлыг чухалчлан хэлэлцсэн.   

Дэвид бид хоёр олон сайхан зүйлсийг тус арга хэмжээнээс сурч мэдсэн бөгөөд сурсан мэдсэн зүйлсээ Тийссийн ажилтнуудтай хуваалцаж, компани болон салбарын хүрээнд олон талт байдлын талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх болно” гэв.  

Арга хэмжээний талаар 

Тус бага хурал нь биечлэн болон онлайн хэлбэрээр, “Уул уурхайн төрхийг өөрчлөх нь” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилсэн бөгөөд уул уурхайн салбарын олон мэргэжилтэн тус сэдвээр илтгэл тавьсан.  

Бага хурлын хөтөлбөр:  

  • Үндсэн илтгэл – Уул уурхайн салбарын талаарх залуу үеийнхний өгөх үнэлгээ, нэр хүнд  
  • Чуулган – Олон талт байдал оролцоог хангасан ажиллах хүчнийг бүрдүүлэх арга ба бэрхшээл  
  • Дугуй ширээний ярилцлага – Эмэгтэйчүүдийг ажилд авах, тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэхэд тулгардаг бэрхшээл 
  • Сайтын аялал – Рэдмонд давсны далд уурхай болон Рио Тинто Кэннэкотт уурхай.  

Бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг  

энд-ээс авах боломжтой.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm