Пийк Даунс уурхай дах инновациар дамжин өсөлт бий болж байна

Огноо
Арван хоёрдугаар сар 22, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Сайт дах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багууд бол манай төслүүдийн гол хөдөлгөгч хүч

болдог бөгөөд ажилтнууд, сайтуудад 24 цагаар дэмжлэг үзүүлэн ажилладаг. 

Бид Куинслэнд мужид орших Пийк Даунс уурхай дах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, сургалт (ХАБЭАБОС)-ын багийн гишүүдтэй тэдний гүйцэтгэдэг үүргийн талаар болон “хүн бүр өдөр бүр аюулгүй байх” нөхцөлийг бүрдүүлэх шинэ арга замыг хэрхэн тасралтгүй эрэлхийлдэг тухай ярилцсан юм.  

Урт хугацааны үр өгөөжийг бий болгож байна 

Пийк Даунс дах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, сургалтын багийн менежер Питер Камерон: “сайтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад ХАБЭА-н мэргэжилтнүүд төдийгүй сайтад байгаа хүн бүр чухал үүрэг гүйцэтгэдэгхэмээн яриагаа эхлүүлсэн юм

Тэрээр цааш нь: Бид дэргэд нь байхгүй үед ч бусад багууд энэ чиглэлээр манлайлан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс тэднийг чиглүүлэх, сургах ажилд манай баг маш их цаг хугацаа зарцуулдаг” гэв.  

Питерийн багийнхан өөрсдөдөө өндөр шалгуур тавин ажилладаг. Тус баг хамт олон бусдыг хүндэтгэлтэй сонсож, тэдний оролцоо, хувь нэмрийг үнэлдэг бөгөөд бусдыг ч ийм байхыг хүсдэг. 

Питер хэлэхдээ: Энэ нь инновацийн соёлыг бүрдүүлэхэд дэмжлэг болдог. Бид өсөж хөгжих, төслийн багууд болон захиалагчдын хүртэх урт хугацааны үр өгөөжийг бий болгох арга замыг байнга эрэлхийлдэг гэж онцолсон юм.

Нөөц бололцоогоо бүрэн дайчлах нь 

Тийсс компанид бид өсөж хөгжих шинэ туршлага, боломжид хүрэх нөхцөлийг ажилтнууддаа бүрдүүлж өгөхийг зорьдог. 

Питер хэлэхдээ: Би сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Пийк Даунс уурхай дах ХАБЭАБОС-ын багийг удирдан, сургаж чиглүүлж байна

Манай багийнхан бол ажил мэргэжилдээ дуртай, хариуцлагатай мэргэжилтнүүд бөгөөд баг хамт олон, төслийн хүрээнд өдөр тутамд оруулж буй хувь нэмрээр бахархахгүй байхын аргагүй юм гэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөх Эмили Боска бол Пийк Даунс уурхайн ХАБЭАБОС-ын багийн чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм.  

4 жил оффисын ажил хийсний дараа сайтад буцаж очсон тэрээр, төсөлд ажилласан эхний зургаан сарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцав.

“Буцаад сайтад ажилласнаар миний ажил үүрэг энэхүү бизнест хэрхэн хувь нэмэр оруулдаг болохыг, мөн энд бодитоор үр өгөөжийг бий болгож байгаа гэдгээ илүү их мэдэрсэн.

Түүнчлэн энэ нь надад гэртээ байх хугацаандаа гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхэд илүү анхаарах боломжийг олгодог” хэмээн тэрээр онцолсон юм. 

Эмилигийн ажлын хамтрагч, Захиргааны ажилтан Кэйт Каванагийн хувьд Пийк Даунс уурхайд ажиллах нь түүнд ил уурхайд ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг олгосон байна. 

Кэйт хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл би зөвхөн гүний уурхайн орчинд л ажиллаж байсан. Үйл ажиллагааны болон соёлын ялгааг олж харах нь тун сонирхолтой санагддаг

Мөн энэ хугацаанд би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ системүүдийг ашиглахад суралцсаны зэрэгцээ манай хамт олон надад ямагт дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан” хэмээн онцолсон юм. 

Тийсс компанид ажиллаж эхэлсэн цагаас хойш тэрээр Куинслэнд мужийн Уул уурхай, эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн байгууллагын хэрэгжүүлдэг Ментор хөтөлбөрт хамрагдаж, Куинслэнд дэх уул уурхайн салбарын олон эмэгтэй ажилтнуудтай танилцаж, мэргэжлийн хүрээнд туршлага солилцох үүд хаалгаа нээсэн юм.
 

Ментор хөтөлбөрт хамрагдсан нь миний хувьд тав тухтай бүсээс гарахад нөлөөлсөн томоохон алхам байсан төдийгүй өөрийгөө сорьж, тус салбарт хувь нэмрээ оруулж буй маш олон чадварлаг эмэгтэйчүүдээс урам авах гайхалтай боломж болж чадсан” хэмээн Кэйт онцлов. 

Питер, Эмили болон Кэйт нартай хамт Пийк Даунс уурхай төслийн багт ажиллаж, ажил мэргэжлээрээ ахих боломж та бүхний өмнө нээлттэй байна. Тийсс компани нь уурхайн супервайзор, оператор, дизель хөдөлгүүрт техникийн засварын ажилтан болон бусад олон ажлын байранд ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Дэлхийн түвшний баг хамт олонтой нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm