GBU сайт дах Тийссийн бага эмч Видхитэй танилцацгаая

Огноо
Нэгдүгээр сар 24, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Манай GBU сайт дах бага эмч Видхи Сурё Вуриянтогийн хувьд бусдад туслах нь ямагт түүний хүсэл эрмэлзэл байсан. Хүмүүстэй харилцах, хурдтай өөрчлөгддөг орчин нөхцөлд ажиллах нь түүнийг Сайтын бага эмч болоход нөлөөлсөн байна.  

2019 онд Тийсст ажиллаж эхэлсэн Видхи “Индонезийн Баруун Кутай бүс нутагт буюу GBU сайт байрладаг газарт КОВИД-19 цар тахал тархсан” үеэс эхлэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан юм.

Видхи өөрийн түүхийг бидэнтэй хуваалцлаа. 

Баруун Кутай бүсэд КОВИД-19 тархаж эхэлсэн үеийн нөхцөл байдлыг тодорхойлбол? 
Цар тахал тус бүс нутагт тархах нь тодорхой гэдгийг бид тооцоолж байсан. Ростерын хуваариудыг өөрчилж, тусгаарлалтад байх хоногууд болон засгийн газраас тогтоосон зорчих хөдөлгөөний хориг, хязгаарлалтыг тусгах шаардлагатай тулгарсны улмаас олон ажилтны хувьд сайтад байрлан ажиллах хоногуудыг сунган ажиллах шаардлагатай болсон. Индонезийн Засгийн газраас гаргасан журам, зохицуулалтыг мөрдөж ажиллахын тулд эрүүл мэндийн ажилтны хувьд миний ажил үүргүүд ч нэмэгдсэн.  

Манай олборлолтын үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан хэдий ч бид хязгаарлалт болон журмыг мөрдөж ажиллахын тулд чадах бүхнээ хийсэн. Ростерын хуваарийг уртасгаж ажиллах нь ажилтнуудыг стресст оруулж байсан, зарим ажилтан сайтад тасралтгүй 12 долоо хоног байрлан ажиллахад хүрч байсан.  

Сайтад Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол анх бүртгэгдэхэд нөхцөл байдал ямар байсан бэ?  
2020 оны 6 сард манай нэг ажилтанд шинж тэмдэг илрээгүй байсан хэдий ч түүний шинжилгээний хариу нь эерэг гарсан юм. Бид сайтад тогтмол үзлэг хийж, эерэг тохиолдол илрэх тохиолдолд авах арга хэмжээний  талаар засгийн газар, эрх бүхий байгууллагаас гаргасан заавруудыг хатуу мөрдөж ажилласан.  

Бага эмчийн хувьд цар тахлын үед хамгийн хэцүү цаг мөчүүд хэзээ байсан бэ?  
Холбогдох эрх бүхий байгууллагуудтай тогтмол уялдаатай ажиллахаас гадна алслагдмал бүс, тухайлбал Кутай Барат бүсэд байгаа ажилтнуудтай холбогдоход их хүнд байсан. Зарим үед бид тэдгээр ажилтнуудтай холбоо тогтоох, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хязгаарлагдмал нөхцөлд эм тариа хүргэх болон бусад тусламж үзүүлэхэд багагүй хүндрэлтэй тулгарч байсан 

Тухайн үеийн дурсамжийг хуваалцвал?  
Хамгийн их сэтгэлд хоногшиж үлдсэн хүнд үе гэвэл Индонезид 2021 оны 7-8 сард тохиосон цар тахлын 2 дах давалгааны үеийг хэлнэ.  

130 орчим батлагдсан тохиолдол бүртгэгдсэн хэдий ч хэвтэн эмчлүүлэх байр, эм тариа, хүчилтөрөгчийн аппарат хэрэгслийн хангамж хүрэлцэхгүй байсан. Тухайн үед ажиллаж байсан жижүүрийн ганц эмчийн хувьд би алслагдмал бүсэд очиж, биеийн байдал тааруу байгаа ажилтнуудыг авч, эмнэлэгт хүргэж ажиллах шаардлагатай болсон. Нэг шөнө 2 цагийн турш машинаар явж, амьсгалын дутагдалд орсон нэгэн ажилтныг авчирч эмнэлэгт хэвтүүлмэгцээ дахин нэг ажилтныг авахаар буцаад яаран явж байсан нь сэтгэлд тод үлдсэн байна.  

GBU дах манай агуулахын хамт олон бидэнд их туслалцаа үзүүлж, хүчилтөрөгчийн баллоныг хангалттай нөөцөлж, биеийн байдал нь хүнд байгаа ажилтнуудыг хэвтүүлэн эмчлэх өрөөтэй болоход тусалсан. Бид мөн 30 өрөө бүхий хоёр зочид буудал түрээслэн, халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ковидын халдвар авсан байж болзошгүй ажилчдыг байрлуулж тусгаарласан.  

Тэр үед сэтгэл санаа ямар байсан бэ? Өөртөө хэрхэн анхаарч байв?  
Сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн. GBU уурхайд хамт ажилладаг байсан нэг ажилтнаа алдсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй, түүнээс хойш олон ч хүн нас барсан. Бид нэг долоо хоногт дөрвөн хүнээ алдсан тохиолдол ч гарч байв. Нөгөөтэйгүүр, эмнэлэгт хүргэсэн ажилтнууд бүрэн эдгэснийг хараад маш их урам авдаг байв.  

GBU уурхайн сайтад вакцинжуулалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ?  
GBU уурхайд вакцинжуулалтын хөтөлбөр маш сайн хэрэгжиж байгаа. Засгийн газрын вакцинжуулалтын хөтөлбөр Баруун Кутай мужид хүрч амжаагүй энэ цаг үед Тийсс компани засгийн газартай хамтран Gotong Royong (сайн дурын) вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаад манай ажилтнууд баяртай байгаа.   

КОВИД-19 цар тахал цааш үргэлжлэх тохиолдолд ажилтнууддаа юу гэж захимаар байна?  
Шударга байж, өвдсөн үедээ мэдээлдэг байх, ажилдаа ирэхгүй байх шаардлагатай. Ойрын хавьтлыг  тодорхойлох нь төслийн сайтуудад вирус тархахаас хамгаалах шилдэг арга бөгөөд үүний тулд ажилтнуудын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.  

Ирээдүйгээ юу гэж төсөөлж байна вэ?  
Тийсс компанид цаашид ажил, мэргэжлээрээ өсөж хөгжөөд явна гэдэгт итгэлтэй байна.  

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?  
Амралтаараа Баруун Жава дах Бандунгт дүүрэгт байрлах гэртээ очиж эхнэртэйгээ цагийг хамт өнгөрүүлдэг. Манай эхнэр эм зүйчээр ажилладаг.  

Өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл? 
Дүрэм сахигч, хөдөлмөрч, сайн суралцагч.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm