Хайдра консорциум байгаль орчинд ээлтэй хүч дамжуулагч эд ангийн туршилтын загвар гаргасныг онцолж байна

Огноо
Хоёрдугаар сар 03, 2022
Ангилал
  • Innovation
Tag хийх

Устөрөгчийн түлшээр ажилладаг хүч дамжуулах туршилтын эд ангийг уул уурхайн хүнд даацын машин техникүүдэд болон үйл ажиллагаанд туршиж баталгаажуулах зорилгоор группийн хэмжээнд анх удаа угсарсан баярыг Тийсс компани нь Хайдра консорциумын бусад гишүүдийн хамтаар тэмдэглэлээ.  

Хайдра консорциум нь түлшний элемент агуулсан систем бүхий уламжлалт дизель хөдөлгүүрийг байгаль орчинд ээлтэй устөрөгчийн түлш болон зай хураагуураар ажилладаг системээр сольж, уул уурхайн салбарт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах боломжийг эрэлхийлж байгаа билээ.  

Тийсс компани 2021онд Хайдра консорциумын гишүүн-ээр нэгдсэн юм. Тус консорциумд ENGIE, Mining3, Antofagasta Minerals, Mitsui, Ballard Power Systems, Hexagon Purus, Reborn Electric Motors болон Liebherr Mining компаниуд багтдаг бөгөөд Чилийн эдийн засгийн хөгжлийн агентлаг (CORFO) болон CSIRO Chile сангийн дэмжлэгтэйгээр ажилладаг.  

Түлшний элемент агуулсан 60 кВт (киловатт) болон 140кВт (киловатт-цаг)-ын зай хураагуураас бүрдсэн туршилтын загвар бүтээсний баярыг Reborn Electric Motors компанийн үндсэн үйл ажиллагааны төв болох Чили улсын Ранкагуа хотод саяхан Консорциумын төлөөлөгчид тэмдэглэлээ.  

Америк дах Тийссийн оффисын төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн Боб МкКерроу сэтгэгдлээ хуваалцлаа.  

Боб хэлэхдээ “Энэ бол манай салбарын хувьд сэтгэл хөдөлгөсөн цаг үе юм.  

Консорциумын хувьд энэхүү технологиор дамжуулан уул уурхай болон бусад салбарт ашиглах боломжтой, хосолмол түлшээр ажилладаг шийдлийг боловсруулж, цаашид нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулах боломжтой” хэмээн онцлов. 

Тус загварыг удахгүй Минера Сентинела де Антофагаста Минералс уурхайн тоосжилттой орчин, өндөржилттэй газар гэх мэт орчинд ачааллын болон ашиглалтын үзүүлэлтүүдээр ажиллуулж туршина.  

Дөрвөн үе шаттай төслийн хоёр дах үе шат нь болох энэхүү туршилтын үр дүн, шинжилгээ нь бидэнд уламжлалт дизель түлшний системийг орлох ерөнхий загварыг илүү оновчтой болгоход шаардлагатай чухал мэдээллийг өгөх болно.  

Дараагийн 3-р үе шатанд Консорциум нь уурхайн автосамосвалын дизель хөдөлгүүрийг зай хураагуур ба түлшний элементээс бүрдэх 2 МВт (мегаватт)-ын бүрэн цахилгаан хайбрид хөдөлгүүрээр солих, концепцийг баталгаажуулах ажил хийнэ. 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг электролизийн үйлдвэр сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэдэг болсон байна. Төслийн 4-р үе шат буюу 2025 онд концепцийг уурхайн машин техникт нэвтрүүлж эхлэхээр төлөвлөсөн. 

Бид тус Консорциумд нэгдэж, энэхүү шийдлийг бий болгоход оролцохоос гадна олж мэдсэн зүйлсээ бизнесийн болон үйл ажиллагаануудын хүрээнд хуваалцаж, машин тоног төхөөрөмжийн менежментийн арга барилаа нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулах зорилготой уялдуулж байгаадаа баяртай байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээлэл 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm