Шилдэг гүйцэтгэл

Уурхайн олборлолтын хугацаанд хийгдэх бүх ажлын мэдлэг туршлагатай учраас бид арын албыг найдвартай гүйцэтгэж, ямагт сайн үр дүнд хүрч ажилладаг тул захиалагчдын итгэлийг бүрэн хүлээдэг

 

Хүний нөөцийн чадварлаг удирдлага

Гүйцэтгэлийн оновчтой үр дүнд хүрэхийн тулд сэтгэлтэй, зөв зохион байгуулалттай ажиллах хүчнийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Манай компани ажилтнууд болон хөдөлмөрийн харилцааг үр дүнтэй удирдах арвин туршлагатай бөгөөд шинэ санаачилгыг байнга дэмжиж, сайжруулах боломжуудыг дэмжсэн соёлыг бий болгоход хөрөнгө оруулалт хийдэг. Манай ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах бүрэн чадамжтай. Бид мөн орон нутгийн иргэдийг сургаж чадавхижуулах арвин туршлагатай.

Шалгарсан систем

Тийсс нь мэдээллээр шууд хангах, бүтээмжийг оновчтой болгох, зардлыг багасгахад олон жилийн турш ашиглаж, боловсронгуй болгосон менежментийн системүүдээрээ дамжуулан газарзүйн хил хязгаараас үл хамааран нэгдмэл жигд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр систем нь зохион  байгуулалтад зарцуулах цаг, зардлыг хэмнэхээс гадна нөөцийг зөвхөн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх арга хэмжээний гүйцэтгэлд хандуулах боломжийг олгодог. Манай өндөр үр дүнтэй системүүд хэрэгжүүлэхэд бэлэн байдаг тул уян хатан, шуурхай байдлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны сорилтыг зардлын хувьд үр ашигтай шийдэх боломж олгодог.

Оновчтой, дэмжлэгээр хангагдсан  ажиллах хүчний зохион байгуулалт

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг удирдах Тийссийн өргөн хүрээний мэдлэг туршлага нь үйл ажиллагааны бүтээмж болон нэр хүндээ хадгалах нэг баталгаа болдог. Бид гүйцэтгэл, зардалд үр ашиг авчрах тогтвортой сайжруулалтын хөтөлбөрөөрөө алдартай. Бид дэлхийн олон улсад ажиллаж байгаа ажилтнуудын туршлага, мэдлэг, түүнчлэн бүс нутаг бүрт түншүүд болон нийлүүлэгчидтэй тогтоосон найдвартай харилцаан дээр тулгуурлан зохион байгуулалтын өөрчлөлтийг хурдан шуурхай, итгэл төгс хэрэгжүүлдэг.

Мэргэжлийн ложистикийн үйлчилгээ

Тийсс нь дэлхийн олон улс оронд явуулж байгаа үйл ажиллагааны түгээмэл нэг хэсэг болох нарийн төвөгтэй ложистикийн ажлыг хэрхэн удирдахыг сайн мэднэ. Бид хадгалалтын болон ложистикийн онцлог хэрэгцээтэй олон төсөлд нэг дор дэмжлэг үзүүлэн ажиллах бүрэн хүчин чадалтай бөгөөд үүнд мэргэжлийн ажилтнууд, тоног төхөөрөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ багтана. Бид хамгийн найдвартай, зардлын хувьд өрсөлдөх чадвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд боломжтой үед орон нутгийн хүний нөөцийг чадавхижуулж, эгнээндээ нэгтгэхэд анхаардаг.

Бизнесийн ухаалаг шинэчлэл

Тийсс 70 гаруй жил үйл ажиллагаа явуулсаар ирэхдээ уул уурхайн шинэчлэлийн тэргүүн эгнээнд ямагт байж, шинэ арга, технологийг хэрэгжүүлсээр ирсэн. Бид шинэ зөв санааг сайн бизнес болгон хувиргадаг. Үүнд шинэ эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи, сайжруулсан процесс, тусгайлан боловсруулсан аргачлал, дахин инженерчилсэн санхүүгийн зохицуулалтууд, аюулгүй ажиллагаа, ажилтны оролцоог нэмэгдүүлэх санаачилга зэрэг  олон боломжуудийг дэмжих зорилтууд багтана. Бид нэгжийн өртгийг багасгаж илүү үр ашигтай, уян хатан, бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зардалд хэмнэлттэй, үр дүнтэй, ухаалаг шийдлүүдийг гаргахын тулд шинэ санаануудыг сорьж, өөрчлөлтийг хүлээн авдаг.

Бизнесийн уян хатан загвар

Бид уул уурхайн ашиглалтын хугацаанд явагдах бүхий л ажлын талаар онцгой мэдлэгтэй тул хамгийн их үр өгөөжийг бий болгох арга барилаар ажлаа гүйцэтгэдэг.   Уурхай тус бүрийн онцлог, захиалагчийн шаардлагад нийцсэн шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэх замаар санхүүгийн үр өгөөжөө нэмэгдүүлэхэд нь захиалагчиддаа тусалдаг. Бид өөр хувилбаруудыг тодорхойлж, үнэлж, үйлчлүүлэгчдээ өөр боломжуудтай холбож өгдөг.  Манай хэрэгжүүлдэг бизнесийн батлагдсан, уян хатан бизнесийн загварууд нь захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шийдлүүдийг хэрэгжүүлэх амлалтын нэг хэсэг юм. Үүгээрээ бид мөн гүйцэтгэлээ дэмждэг.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm