Түншлэлд суурилсан үйлчилгээ

Тийсс стратегийн түншлэлд тулгуурлан өөрийн үндсэн үйлчилгээг мэргэжлийн тэргүүлэх үйлчилгээтэй нэгтгэсэн үйлчилгээг захиалагчид санал болгодог

 

Бидний түншлэл батлагдсан бөгөөд бид үйл ажиллагаанд тохирсон хүний нөөц, тогтолцоо, процессуудын давуу талыг санал болгож, тодорхой бөгөөд шилдэг үр дүнд хүрэх,  ашиглахад бэлэн чадавхийг бий болгодог.

Тийсс нь CIMIC Группийн бүрэн эзэмшлийн охин компани болох "FleetCo" компаниар дамжуулан салбарын иж бүрэн тоног төхөөрөмжийн түрээс, өмчлөлийн багц, үндсэн хөрөнгийн шинэлэг өөрчлөлт шинэчлэл хийх шийдэл зэргийг ашиглах боломжтой байдаг.

Тийсс-RWE (TRWE) хамтарсан компани уурхайн иж бүрэн зураг төсөл, тоног төхөөрөмжийн инженерчлэл, ил уурхайд олборлолтыг тасралтгүй үргэлжлүүлэх тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг нэгтгэсэн үйлчилгээ үзүүлдэг. TRWE нь RWE компанийн 60 гаруй жилийн техник, ашиглалтын туршлага дээр суурилсан, дэлхийд цорын ганц, ханган нийлүүлэгчээс хамааралгүй, олборлолтыг тасралтгүй үргэлжлүүлэх тоног төхөөрөмжийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч юм.

Тийсс-AEL хамтарсан компани нь өрөмдлөг, тэсэлгээний шинэлэг шийдлүүдийг санал болгодог. AEL бол тэсрэх бодис болон тэсэлгээг эхлүүлэх системийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэх компаниудын нэг бөгөөд уурхайн нөхцөлд тохирсон тэсрэх бодис нийлүүлэх, тэсэлгээний шинэ шийдлүүдийг санал болгож, мэргэжлийн туслалцааг үзүүлдэг. Энэхүү түншлэлийн хүрээнд захиалагч нь нийлүүлэгч, хэрэглэгч (Тийсс хэрэглэгч)-ийн хамтарсан мэргэжлийн иж бүрэн үйлчилгээг авах боломжтой. 

Тийсс ба Haultrax компаниудын түншлэлийн хүрээнд санал болгодог уурхайн автоматжуулалтын төслийн иж бүрэн үйлчилгээ нь  зураг төсөл, бэлтгэл ажил, хэрэгжүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээг хамардаг. Тийсс Haultrax хамтарсан компани нь олон улсад хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж сайтай байсан найман төслийн уул уурхайн шийдлүүдийг үнэлж, хэрэгжүүлж байсан туршлагатай.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm