Бизнесийн гүйцэтгэл

Компанийн сайн засаглал, ил тод байдал, ёс зүйн өндөр хэм хэмжээ, эдийн засгийн сэргэх чадвар нь Тийссийг салбартаа тэргүүлэх бизнесийн гүйцэтгэлтэй байхад хувь нэмэр оруулдаг

 

Тогтвортой байдлыг бий болгоход бизнесийн урт хугацааны зорилтуудаас гадна илүү олон зүйл шаардлагатай байдаг. Үүний тулд захиалагчид, түнш байгууллагууд, ханган нийлүүлэгчид болон оролцогч талуудтай харилцахдаа бизнес маань тогтворжсон сайн байх ёстой.

Бид тодорхой үр дүнд хүрэхийн тулд бизнесийн  стратегидаа тогтвортой байдлын стратегийг тусгасан юм. Манай хамт олон засаглалын хатуу хүрээнд Ёс зүйн дүрмээ чанд мөрдөж ажилладаг. Энэхүү Ёс зүйн дүрэмд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутагт бидний мөрддөг болон зөвшөөрдөг ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон. Ёс зүйн дүрмийг дагалдах бодлого, журмуудын хамт мөрдөх нь  үйл ажиллагааны одоогийн түвшинд болон цаашид үнэ цэнийг бий болгох баталгаа болдог.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm