Орон нутаг

Орон нутгийн үнэт зүйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрч, шударга хандах тохиолдолд орон нутагтай харилцах харилцаа амжилттай, нийгмийн хариуцлагын гүйцэтгэл эерэг үр дүнтэй байдаг

 

Боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үүрэг амлалтаа биелүүлэх замаар бид үйл ажиллагааны өнөөдрийн хэрэгцээг ирээдүйн тогтвортой амьжиргаатай тэнцүүлж ажилладаг. Энэ нь үйл ажиллагаагаа явуулах нийгмийн шаардлага болдог төдийгүй захиалагчид орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тус болдог. Тийсс орон нутгаас ажилтан авах, сургаж дадлагажуулах, ханган нийлүүлэгчдээ сонгох, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, нутгийн уугуул иргэдэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн томоохон үр ашгийг бий болгож байдаг.

Бид дараах байдлаар үйл ажиллагааны уялдаа холбоотой, дэмжлэгтэй, тогтвортой орчныг бүрдүүлж, төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьдог:

  • Шилдэг үр дүнд хүрэх, үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийн оролцогч талуудын шаардлагад нийцэж ажиллахын тулд оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, салбарын чиг хандлагыг ойлгох
  • Орон нутгийн хүмүүсийг ажилд авах, сургах, тусгай мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн ханган нийлүүлэгчид болон туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажиллах, өөрсдийн чадавхын хүрээнд шударгаар өрсөлдөх, оролцох боломжийг бүрдүүлэх замаар орон нутгийг хөгжүүлэх санаачилгыг дэмжих
  • Нийгмийн идэвхтэй, харилцахад нээлттэй, хариуцлагатай гишүүн тул сонирхогч талуудтай ил тод, бодит харилцаа тогтоож,  орон нутгийн иргэд уурхайг эерэгээр үнэлэх боломжийг бүрдүүлэх
  • Төслийг хэрэгжүүлэх хугацаанд орон нутгийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд орон нутагт хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн талаарх ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm