Байгаль орчин

Байгаль орчны менежментээр салбартаа тэргүүлж ажиллах нь Тийссийн гол чадавхийн нэг бөгөөд энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллахад нь захиалагчиддаа бидний зүгээс үзүүлж буй чухал дэмжлэг юм

 

"Бага нөлөөлөл үзүүлж, тогтвортой ирээдүйг цогцлоох"-ын төлөөх зорилтын дагуу бид эрсдэлийг таньж, хяналтын үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэн, компанийн болон захиалагчдын үйл ажиллагаанаас үүсэх нөлөөллийг багасгахад анхаарч ажилладаг. Манай компанийн байгаль орчны мэргэжилтнүүд үйл ажиллагааны бүх түвшинд, мөн техникийн үйлчилгээний багуудтай нягт хамтран ажиллаж уурхайн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэны нэгдсэн шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг.

Бид бүс нутгуудад үйл ажиллагаа явуулахдаа дараах асуудалд түлхүү анхаардаг. Эдгээрт:

  • Усны менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний дотор усыг сайтад хадгалах, дамжуулах/дахин ашиглах стратеги, уурхайн усыг шавхах, зайлуулах, цэвэр усны нөөцийг хамгаалах зэрэг ажлыг уурхайн онцлогт тохируулан үр дүнтэй шийдлээр гүйцэтгэх
  • Нөлөөллийг багасгах бодит үр нөлөө бүхий менежментийг хэрэгжүүлэх, тухайлбал хөрсөнд булж хаях хог хаягдлын хэмжээг багасгах, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах
  • Нөхөн сэргээлтийн ухаалаг шийдэл бүхий менежментийг уурхайн олборлолтын хугацаанд зохих шаардлагад нийцүүлэн, зардалд хэмнэлттэй байдлаар хэрэгжүүлэх, энэ хүрээнд орон нутгийн газарзүйн онцлог, хууль эрхзүйн орчин, байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагад нийцүүлэн зохистой хэлбэрээр экосистемийг бүрдүүлэх 
  • Орон нутагт үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр урт болон богино хугацааны менежментийг хэрэгжүүлэх, ялангуяа агаарын чанар, дуу чимээ, тэсэлгээний үйл ажиллагааны улмаас орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, ая тухтай байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохих хяналт зохицуулалтыг хийх зэрэг зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Хяналт, хэмжилт, сайжруулалтыг тогтмолжуулах нь эерэг үр дүнд хүрэх үндэс суурь болно.

Компанийн Байгаль орчны талаар баримтлах бодлого - той танилцана уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm