Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа

Тийссийн  бүхий л үйл ажиллагаа нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд суурилдаг

 

Бид аюулгүй ажиллагааны осол зөрчилгүй төслийг амжилттай төсөл гэж үздэг. Тийм ч учраас бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бизнесийн суурь зарчим хэмээн чухалчлан үзэж, захиалагчдын нэр хүндийг өсгөхүйц үр өгөөжийг бий болгож, шилдэг гүйцэтгэлтэй ажиллахыг эрхэмлэдэг. Компанийн удирдлага, нийт ажилтнууд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сайжруулах шинэ, шинэлэг стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд цаг ямагт идэвх чармайлт гарган ажилладаг бөгөөд бид захиалагчидтай хамтран ажиллахдаа үйл ажиллагаа явуулж буй бүс нутгууд төдийгүй уул уурхайн салбарын хэмжээнд аюулгүй ажиллагааны дорвитой өөрчлөлт хийхэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. 

Бид - Хүн бүр өдөр бүр аюулгүй байх - гэсэн маш энгийн зорилго тавьдаг. Бодит, эерэг үлгэр дуурайлал үзүүлэх хүчирхэг удирдагчидтай байх; харилцан уялдаатай, үр дүнтэй ажиллагааг хангахуйц салбартаа тэргүүлэх тогтолцоотой байх; хүн бүр үүргээ ухамсарлан ажиллах; байнгын сайжруулалт хийх, мэдлэгээ дээшлүүлэх нь аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг бидний соёлын бүрдэл хэсгүүд билээ. Бид шалгарсан, шилдэг, бодит арга замуудаар дамжуулан:

  • Ноцтой гэмтэл бэртэл учруулах, амь насаа алдах тохиолдол гаргахгүйн тулд Ноцтой эрсдэлийн удирдлагад онцгой анхаарах
  • Хууль тогтоомжид заасан шаардлагыг ягштал мөрдөж, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах
  • Эрүүл, аюулгүй, үр ашигтай ажиллах орчныг бий болгох,  бэхжүүлэхэд хувь хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажиллах соёлыг хэвшүүлэхийг зорьж байна.

Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар баримтлах бодлого - той танилцана уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm