Нэмүү үнэ цэнэ
Тийсс уурхайн ашиглалтын бүхий л үе шатны шилдэг шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлдэг
Иж бүрэн үйлчилгээ үзүүлэхийн тулд бид:
- Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор захиалагчидтай ил тод, харилцан ашигтай харилцаа тогтоож хамтран ажилладаг
- Хөдөлмөрийн харилцааг сайжруулж, сайн гүйцэтгэлтэй багийг идэвхжүүлж, дэмжиж ажилладаг
- Зардал болон үйл ажиллагааны хуваарийг сайтар хянаж, уурхайн гүйцэтгэлийг дээд түвшинд байлгадаг
- Үр дүнг оновчтой байлгахын тулд байнгын сайжруулалт хийж, салбартаа тэргүүлэх технологийг ашигладаг
- Захиалагчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор стратегийн болон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлдэг
- Төслийн эрсдэл, зардлыг бууруулах, хугацаа хэмнэх, системийн тасралтгүй, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн удирдах системүүдийг санал болгож хэрэгжүүлдэг
- Захиалагчийн шаардлагад нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрэгжүүлж, ажиллах хүчнийг орон нутгаас бүрдүүлж, сургаж, дадлагажуулдаг
- Тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ компанийн нэр хүндийг бэхжүүлэхийг эрмэлздэг.
Бид уурхайн ашиглалтын бүхий л үе шатанд ажиллаж байсан туршлага, ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан:
- Уурхайн зураг төслөөс эхлээд төлөвлөлт, ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн сэргээлт зэрэг бүх үе шатыг хамарсан гүнзгий мэдлэг, өргөн хүрээний туршлагыг ашигладаг
- Дотоод нөөц бололцоо буюу чадавхад суурилсан олон төрлийн үйлчилгээг захиалагчдадаа үзүүлдэг
- Мэргэжлийн ур чадвар, төсөл удирдах арга барил болон инновацыг нэвтрүүлэх туршлагад тулгуурлан уурхайн гинжин хэлхээ, үүний дотор нөөцийн гарц, бүтээмж, бэлэн мөнгөний урсгалыг оновчтой байлгах шийдлүүдийг хэрэгжүүлдэг
- Мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг ашиглан нэг удаагийн шийдлээс эхлэн нэгдсэн, иж бүрэн үйлчилгээг санал болгохдоо уян хатан нөхцөлийг чухалчилдаг
- Инженерийн шийдэл, мэргэжлийн өргөн хүрээний дэмжлэг, туслалцаанд суурилсан гүйцэтгэлийг тодорхой байлгахад чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг
- Бизнесээ амжилттай явуулж байсан түүх, санхүүгийн дэмжлэг авах боломж, машин техникийн баазад суурилсан баталгаатай үйлчилгээг санал болгодог
давуу талуудаа ашиглан, захиалагчдаа олборлолтын онцгой үр дүнд хүрч ажиллахад тусалдаг.