Бенгалла Нүүрс Угаах Баяжуулах Үйлдвэрийн Өргөтгөл

Байршил
Нью Саут Уэльс, Масвеллбрүүк
Улс
Australia
Захиалагч
Bengalla Mining Company
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Joint venture
Хугацаа
2010 оны 9-р сар - 2012 оны 1-р сар
Tag хийх

Тийсс Сэджман хамтарсан компани (ТСХК) Хантерын хөндийд орших Масвеллбрүүкээс баруун тийш дөрвөн километрт байрлах Бенгалла майнинг компанийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийг (НУБҮ) өргөтгөх 86 сая долларын үнэ бүхий гэрээт ажлыг гүйцэтгэсэн.

 

Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээт ажлыг гүйцэтгэснээр түүхий нүүрс угааж боловсруулах үйлдвэрийн хүчин чадал жилд 7.8 сая тонноос 10.7 сая тонн болж нэмэгдсэн.

Тийсс НУБҮ байгуулах чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байсан арвин туршлагатай компани юм. Сэджман нь Бенгалла майнинг компанитай удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 1999 оны 3-р сард анх НУБҮ-ийн зураг төслийг гаргаж, барьж байгуулсан бөгөөд 2008 оны 12-р сард үйлдвэрийн тэжээлийн системд өргөтгөл хийх ажлыг гүйцэтгэсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm