Бүртон Нүүрсний Уурхай

Байршил
Куинслэнд муж, Маккэй хотоос баруун урагш 150 км
Улс
Australia
Захиалагч
Peabody Energy Coal Ltd
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Construct and operate
Хугацаа
1996 оны 1 сараас 2016 оны 12 сар хүртэл
Tag хийх

Тийсс Бүртоны нүүрсний уурхайд ашиглалтын хугацааны туршид үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 1996 оноос хойш хамтран ажилласан юм. Бид тус уурхайд дэлхийд тэргүүлэх уул уурхайн машин техник, тоног төхөөрөмжийг ашиглах болсноор олборлолтын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлсэн.

 

Тийсс Бүртоны нүүрсний уурхайд олборлолтын бүхий л үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд үүнд уурхайн менежмент, инженер техникийн үйлчилгээ, зураг төсөл, өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нөхөн сэргээлтийн ажлууд багтаж байсан. Түүнчлэн бид жилд 5.6 сая орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 2 модулиас бүрдэх, нүүрс угаах, баяжуулах үйлдвэр болон галт тэргэнд ачих байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ ус нөөцлөх байгууламжийг барьж, ашигласан.

2010 онд Тийсс Бүртон уурхайд анх удаа дэлхийд хамгийн томд тооцогдох урвуу утгуурт, 800 тоннын Либхэр R9800 экскаваторыг нэвтрүүлсэн. Тийссийн баг Либхэр компанитай зөвлөлдсөний үндсэн дээр энэ механизмын өргөх хүчин чадлыг 75 метр тонн болгон нэмэгдүүлсэн. Тус уурхайн олборлолтын түвшин жилд 3.5-4.5 сая тонн байдаг.

Төслийн баг Бүртон уурхайд ажиллах хугацаанд үйлдвэрлэлийн зорилтыг давуулан биелүүлэхийн зэрэгцээ үр дүнтэй олон санаачилгыг хэрэгжүүлсээр ирсэн:

  • Маккэй хотын тусгай дунд сургуулийн сурагчдад зориулж сургалтын цоо шинэ орчинг бүрдүүлэхийн тулд нүдээр удирддаг технологийг Австралид анх удаа нэвтрүүлэх ажлыг ивээн тэтгэсэн
  • "Хамгаалалтын дуулгатай эмэгтэйчүүд" хөтөлбөрөөр дамжуулан нутгийн уугуул 10 эмэгтэйг ажлын байраар хангаж, уламжлалт бус уул уурхайн салбарт ажиллах боломж олгосон
  • Төслийн багийн гишүүдийг мэргэжлийн сургалтаар хангахын тулд орон нутгийн МСҮТ-тэй хамтран ажилласан
  • 12 сарын хугацаанд 500 гаруй га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гүйцэтгэж рекорд амжилт тогтоосон.

Шагнал

  • 2012 онд Пийбоди Энержи компаниас “Уурхайн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн шилдэг сайжруулалт” шагнал авсан
  • 2011 онд "Хамгаалалтын дуулгатай уугуул эмэгтэйчүүд" хөтөлбөр Куинслэндийн Эрдэс баялгийн зөвлөлөөс "Компанийн шилдэг санаачилга"-ын шагнал хүртсэн
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm