Лэйк Вермонт Нубү

Байршил
Куинслэнд, Дайсарт
Улс
Australia
Захиалагч
Lake Vermont Resources Pty Ltd
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Guaranteed Maximum Price
Хугацаа
2007 оны 9-р сар - 2009 оны 2-р сар
Tag хийх

Тийсс Куинслэндын төв хэсэгт орших Лэйк Вермонт уурхайд нүүрс угаах баяжуулах үйлдвэр (НУБҮ)-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгаснаар НУБҮ байгуулах, зураг төслийг гаргахад баримтлах стандартын шаардлагуудыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

Тийсс болон Тийсс Сэджман хамтарсан компани (ТСХК)-ийн консорциум олон сая долларын үнэ өртөг бүхий төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бид боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх, туршилт хийх ажлуудыг чанарын өндөр стандартын дагуу гүйцэтгэсэн.

Цагт 800 тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь хоёр үе шаттай хүнд орчинд баяжуулах циклон, бүдүүн болон нарийн ширхэгтэй хаягдлыг хамтад нь шахуургадан зайлуулах, хоёр бүтээгдэхүүн гаргадаг спираль болон флотацийн камеруудаас бүрдэнэ. Нүүрс ачих буулгах байгууламж нь 300 тонны багтаамжтай түүхий нүүрсний овоолгын утгуур, цагт 800 тонн нүүрс бутлах, сортлох хүчин чадалтай байгууламж, хатуу коксжсон нүүрсийг нэг удаад 60 метр хүртэл цацруулан нуруулдагч, нунтаг нүүрс нуруулдагч болон бусад туузан дамжуургуудаас бүрдэнэ. Цагт 4250 тонн нүүрс ачих хүчин чадалтай байгууламж нь нүүрсний дөрвөн нурууны доорх хавхлагат туннель, дамжуулан ачих конвейер, 300 тонны багтаамжтай галт тэргэнд асган ачих бункерээс бүрдэнэ.

ТСХК-ийн зураг төсөл, барилга угсралтын талаарх мэдлэг чадвар, туршлага, ажлын талбайд нэвтрүүлсэн инноваци зэрэг нь Lake Vermont Resources компанийн тодорхойлсон хугацаа, чанар, үр дүнгийн шаардлагуудыг бүрэн хангаж байсан. Тухайлбал нарийн судалгааны үндсэн дээр төслийн ажлыг төлөвлөж, удирдлагын хяналтыг хэрэгжүүлж, сайтын шинэлэг ростерын хуваариар ажилласны үр дүнд, цаг агаарын нөхцлөөс шалтгаалах саатлаас үл хамааран төслийн ажлыг анх төлөвлөсөн хугацаанд дуусгаж чадсан. Нарийвчилсан малталтаас эхлэн нүүрс олборлож эхлэх хүртэл бид найман сарын хугацаа зарцуулсан. Төсөл нийт 18 сарын хугацаанд үргэлжилсэн.

Төслийн ажиллах хүчний 65 хувь нь Төв Куинслэндэд оршин суугч иргэд байсан. Орон нутгийн иргэдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажилласан нь төслөөс орон нутгийн хөгжилд оруулсан нэг чухал хувь нэмэр байлаа.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm